Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск “Tesla” компанид эзэмшдэг хувьцаанаасаа нэг тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээг нэмж зарлаа.
Нийт 934 мянган ширхэг хувьцааг зарсан байна. Тэрбээр “Tesla”-д эзэмшдэг хувьцааныхаа 10 гаруй хувийг зарна гэж мэдэгдээд байсан юм. Энэ хүрээнд сүүлийн нэг сарын хугацаанд 10 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 10 сая гаруй нэгж хувьцааг заржээ.