• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-07-02 20:00:00
  • 2908
SHARE TWITTER

 “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоон”-ны Дэд Ерөнхийлөгчөөр “Хабрид Хаус” компанийн захирал Цэрмаагийн БАТ-ЭРДЭНЭ томилогдлоо. 
Үүсгэн байгуулагдсан цагаасаа үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг  нь сурталчлан таниулах чиглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн ББДХ-ны санаачлан хэрэгжүүлдэг “Баялаг бүтээгч”  төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж байна.

Монгол орон даяар салбар хороотой тус холбоо үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд шат дараатай олон үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд холбооны дэд ерөнхийлөгчийн томиллоо.

ББДХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Ц.Бат-Эрдэнэ МУИС –ийг Олон Улсын Худалдааны Менежер мэргэжлээр дүүргэсний зэрэгцээ БНСУ, ОХУ-д халаалтын шийдлийн чиглэлд ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан цахилгаан халаагуур, төмөр хийцийн үйлдвэрлэлийн “Хабрид Хаус” компанийг байгуулсан. Тус компани -40 хэмд цахилгаан халаагуур ашиглахгүй, гал түлх шаардлагагүйгээр дулаан өвөлжих шийдэл бүхий байшин барих технологи нэвтрүүлсэн нь Монголд төдийгүй дэлхийд байхгүй технологийн шийдэл гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Дээрх технологийн шийдлийн дагуу тус компанийн хамт олон жишиг хотхон барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Ц.Бат-Эрдэнэ захирал ББДХ-ны гишүүд буюу ЖДҮ эрхлэгчидтэй хамтран гаднын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх чиглэлд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?