• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-07-02 19:00:00
  • 1186
SHARE TWITTER

 

Өнөөдөр /2021.07.02/-ны өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн байгууллагуудын  харилцан хамтран ажиллах ээлжит бизнес уулзалт боллоо.

Бизнес уулзалтын үеэр баялаг бүтээгчид буюу ЖДҮ эрхлэгчид өөр хоорондоо танилцан,  цаашид  харилцан хамтран ажиллах, нэгдсэн зохион байгуулалттайгаар ЖДҮ-ийн салбарт тулгарч буй асуудлуудаа шат дараатайгаар хамтран зохион байгуулж ажиллах чиглэлд санал солилцлоо.

Түүнчлэн бизнес эрхлэгчид цар тахлын энэ хүнд хэцүү үед ажлын байраа хадгалан авч үлдэхийн зэрэгцээ тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн асуудлууд тулгамдсан нэн тэргүүний асуудал болоод байгааг санал нэгтэйгээр ярьж, орлого буурсан, үйл ажиллагаа доголдсон энэ үед ЖДҮ эрхлэгчдийн хувьд түшиж,  тулах цэг нь баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болж байгааг ч онцолж байлаа.  

Мөн энэ үеэр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны дэргэд "CEO CLUB" байгуулагдаж,  клубын ахлагчаар "Нүүдэлчний соёл" компанийн захирал Т.Даваажаргал сонгогдон ажиллахаар боллоо. 

Уулзалтын төгсгөлд холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, цар тахлын хүнд хэцүү цаг үед бизнесийн үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, ажлын байраа хадгалан үр бүтээлтэй ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны нэрэмжит одон, медалиар шагналаа. Хичээл, зүтгэлээ үнэлүүлсэн бизнес эрхлэгчиддээ нийт баялаг бүтээгчдийнхээ өмнөөс баяр хүргэе.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД - МОНГОЛЫН БАЯЛАГ

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?