• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-07-02 18:00:00
  • 1148
SHARE TWITTER

2015 онд 21 аймаг, 7 дүүрэгт салбартайгаар байгуулагдан өнөөдрийг хүртэл жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарыг дэмжин ажилласаар ирсэн "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрөгч долоо хоногт цахимаар болж, уг хуралдаанаар "Монпеллетс" компанийн захирал Б.Цогбадрахыг ББДХ-ны ерөнхийлөгчийн Ерөнхий зөвлөхөөр томиллоо. 

Б. Цогбадрахын ажлын туршлагыг дурьдвал: 

  • 1982-1986 Гадаад худалдааны яамны Үнэ, эдийн засгийн газрын мэргэжилтэн

  • 1986-1990 БНМАУ-аас БНРУ-д суугаа Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн төлөөлөгч

  • 1990-1991 ГХЯ-ны (хуучин нэрээр) харъяа Материал импекс нэгдэлд мэргэжилтэн, орлогч дарга

  • 1991-1997 Унгар улсад суугаа ЭСЯ-ны харъяа Гадаад худалдааны Ноос импекс нэгдлийн Европ дахь Төлөөлөгчийн газрын дарга, Ноос импекс нэгдлийн Румын улс дахь Худалдааны төлөөлөгчийн газрын дарга

  • 1997-2002 Австри улсад ноос, ноолурын хувийн компани

  • 2002-2004 ХБНГУ-ын PPP Investment Holding-т Худалдааны асуудал эрхэлсэн дарга

  • 2004-2012 ОХУ-ын газрын тосны ООО “Волганефть” компанийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

  • 2009-2012 ХБНГУ-ын Devon Oil & Gas GmbH компаний гүйцэтгэх захирал

  • 2009-2011 ОХУ-ын ЗАО “ПрикаспиНефтеГаз” компаний ТУЗ-ийн гишүүн

  • 2010-2012 Австри улсын Devon Trading GmbH компаний гүйцэтгэх захирал

  • 2010-2014 Гонг-Конг, Бээжин дахь Trendfield Investments Holding, Trendfield Energy & Resources компаний ТУЗ-ийн гишүүн

  • 2010-2016 МУ-ын уул, уурхайн КМНГ ХХК-ний ерөнхийлөгч

  • 2010-2016 МУ-ын уул, уурхайн Грандмонтана ХХК-ний захирал

  • 2014-2019 ХБНГУ-ын GAUFF GmbH & Co. Engineering KG компаний зөвлөх

  • 2016  Монголын Аж Үйлдвэр, Технологийн холбооны ТУЗ-ийн дарга

  • 2014-2021 "Монпеллетс" ХХК-ийн захиралаар

тус тус ажиллаж байгаа аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн зөвлөх юм. 


“МОНПЕЛЛЕТС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ЦОГБАДРАХ :
Ерөөсөө л энэ холбоонд би сайн дураараа элссэн. Сайхан ч нэвтрүүлэг хийдэг. Хамгийн гол нь нилээн суурьтай болчихсон. Ялангуяа энэ баялаг бүтээгч дотроосоо тодорхой хэмжээгээр ард түмэндээ танигдаад ирсэн ийм сайхан залуучуудыг нэгтгээд Энэ холбоогоо л хүчтэй болгоё гэж бодож байна. Нэн түрүүнд Холбооныхоо гадаад харилцааг эрчимжүүлэх төлөвлөгөөг барьж ажиллах нь зүйтэй гэж харж байна. 
Гадаад харилцаа бол Монголын үйлдвэрлэгчдийг тэр дундаа холбооны гишүүн байгууллага болоод өрхийн үйлдвэрлэгч нарыг  өөд нь татах хамгийн том бололцоо гэж харж байгаа. Хамгийн түрүүнд холбооныхоо бүх мэдээллийг гадаад хэл дээр гаргах төлөвлөгөө байна. 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?