• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-06-17 16:40:00
  • 1363
SHARE TWITTER

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг хөгжүүлэх бизнес инкубатор төвийн  Захирал Т.Уламбаяр нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийг  чадваржуулах шат дараалсан сургалтад хамруулах, эрх ашгийг хамгаалах, зөвлөгөө мэдээллээр хангах, үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх чиглэлд харилцан хамтарч ажиллах юм.

Чингэлтэй дүүргийнхэмжээнд 804 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаагаас оёдол, модон эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулагчид дийлэнх хувийг эзэлж байна. Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хувьд Монгол орны 21 аймаг, 330 сум, нийслэл хотын 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудын нэг юм. 

Баялаг бүтээгчид, бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах нь нэн чухалд тооцогдож буй энэ цаг үед хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөж өгч, цаашид тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?