• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-06-15 13:00:00
  • 2593
SHARE TWITTER

Дэлхийн 78 оронд Монгол улсаас ирэх жуулчдыг хүлээн авахыг хориглолоо 

Монгол Улс 2021 оны тавдугаар сарын 31-нд агаарын хилээ албан ёсоор нээсэн. Энэ нь олон улсад “Бид ногоон бүс. Монголд тавтай морил” гэх мессеж юм. Манай улс “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтаараа ч дэлхийд эхний тавт бичигдэж байгаа. Гэвч Монгол Улс өнөөдөр ногоон бүс бус нэг сая хүнд ногдох шинээр бүртгэгдэх “COVID-19”-ийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж явна.

Улмаар дэлхийн 78 улс Монгол Улсыг коронавирусийн өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцон, үүдэндээ манай улсаас зорчин ирэх жуулчдыг хүлээн авах боломжгүй гэх хаяг өлгөжээ. Хамгийн сүүлд өнгөрөгч бямба гаригт Герман манай улсыг коронавирусийн өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтдаа нэмж, Монголоос ирэх жуулчдыг нэвтрүүлэхийг хориглосон. 

Харин Хойд Македони, Мексик, Жибути болон Палау гэх ердөө дөрвөн улс монголчуудыг хүлээн авч байгаа бол үлдсэн 113 орон манай улсаас зорчин ирэх жуулчдад тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоогоод байна.

Монгол Улсыг коронавирусийн өндөр эрсдэлтэй гэж тодорхойлон, манай улсаас ирэх жуулчдыг хүлээн авахыг хориглосон орнууд

Азийн 22 улс 

Үүнд: Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Афганистан, Азербайжан, Хойд Солонгос, Израиль, Казахстан, Кувейт, Лаос, Мьянмар, Непал, Катар, Тимор-Лесте, Туркменистан, Йемен

Европ – 26 улс

Герман, Итали, Голланд, Португали, Испани, Албани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Мальт, Норвеги, Польш, Румын, Орос, Швед

Хойд Америк – 4 улс

Канад, Куракао, Синт Мартен, Тринидад Тобаго

Өмнөд Америк – 6 улс

Аргентин, Чили, Гайана, Суринам, Уругвай, Венесуэл

Африк – 9 улс

Алжир, Ангол, Эритрей, Лесото, Ливи, Мадагаскар, Маврикий, Марокко, Сенегал

Далайн орнууд – 11 улс

Австрали, Шинэ Зеланд, Америкийн Самоа, Күүкийн арлууд, Фижи, Маршлын арлууд, Микронези, Ниуэ, Самоа, Соломоны арлууд, Тонга, Вануату тус тус Монголыг цар тахлын өндөр эрсдэлтэй оронд тооцон, манай улсаас ирэх жуулчдыг нэвтрүүлэхийг хоригложээ.

Эх сурвалж: http://itoim.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?