• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-06-03 10:00:00
  • 1297
SHARE TWITTER


МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн зарлигаар ББДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Чиглэл ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Бумцэнд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"- гоор шагнууллаа. Ц.Бумцэнд нь улсад 43 жил тасралтгүй ажилласан, салбартаа тэргүүлэгч компанийн төлөөлөл юм. 



ББДХ
-ны УЗ гишүүн Ц.Бумцэнд
: Монголын мянга мянган баялаг бүтээгчдийн төлөөлөл болоод төрийн дээд одон медаль гардаж авсандаа тулын баяртай байна. Миний хувьд монгол улсынхаа худалдааны салбарын Чиглэл компанийг үүсгэн байгуулагч билээ.
   Манай компанийн хувьд энэ жил 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй 100 гаруй ажлын байрыг бий болгоод явж байгаа салбартаа тэргүүлэгч компани. Үүний урд худалдааны тоног төхөөрөмжийн засварын газарт 13 жил ажилласан. Ингээд 43 жилийн түүхтэй ажилласан. Ингээд улсад 43 жил ажилласан зүтгэлийг минь үнэлж "Хөдөлмөрийн гавьяа"-ны улаан тугийн одонгоор шагнуулсандаа баяртай байна. Хамт олон, баялаг бүтээгч нартаа баярласан талархсанаа илэрхийлье. 

 
ЖДҮ-тэй холбоотой олон хуулиудад өөрчлөлт оруулахад манай холбоо тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэж чадсан гэж ойлгож байна
  Монголын баялаг бүтээгчдийн төлөө тууштай тэмцэж байгаа "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" болон тус холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярт баярлалаа. Бид "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-г байгуулаад 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ холбоо бол үнэхээр нийгмийн захиалгаар, үйлдвэрлэгч нарын захиалгаар бүтээгдсэн ийм л холбоо. Холбоо маань 6 жил тасралтгүй тууштай ажиллаж, төв хөдөө орон нутгийн баялаг бүтээгчдийн дуу хоолойг олонд хүргэсэн, түмэнд түгээсэн. Хийж байгаа ажлыг нь түмэнд сурталчилсан ийм холбоо үнэхээр ажлын амжилттай байлаа. ЖДҮ-тэй холбоотой олон хуулиудад өөрчлөлт оруулахад манай холбоо тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэж чадсан гэж ойлгож байна.
  Цаашид бидэнд хийх ажил их байгаа. Ингээд Баялаг бүтээгчдийн дуу хоолой болсон тус холбооны бүх гишүүд дэмжигчид, үйлдвэрлэгч нартаа ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. 









Нийтэлсэн Г.Лхагвадулам
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?