Малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэр болох Протейн үйлдвэр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд нэгдлээ.
Протейн үйлдвэр нь Улаанбаатар хотын мах боловсруулах хамгийн том цэг болох Эмээлтэд байрладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали технологийг Монгол Улсдаа анх удаа нэвтрүүлж, малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулж байна. Монгол улсынхаа үйлдвэрлэлийн инновацид шоо шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэн байгаль орчныхоо экологийн системийг нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж буй тус үйлдвэрийн захирал, үүсгэн байгуулагч Н.Оюунбат "Баялаг бүтээгч" цуврал нэвтрүүлгийн зочноор оролцсон бөгөөд гишүүнээр элссэн үнэмлэхийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан Баялаг бүтээгч нэвтрүүлгийн үеэр тус холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардууллаа.
“Миний хамгийн их бодож хүсэж мөрөөдөж явсан зүйл бол дэлхий дээр аюултай хог хаягдал хаашаа яваад байна вэ? Яагаад энэ хаягдлуудыг ясыг газар дээр зүгээр хаяад байгаа юм. Экспортын махны 20-30 хувь нь мах болж гарч ирдэг. Гэтэл үлдсэнийг нь буюу 70 хувийг нь хаягдал гээд хаячихдаг. Тиймээс бид бүтэн хоёр жил судалсны эцэст Италийн "Impianti Carrera" компанийн үйлдвэрлэлээр европ стандартаар энэ үйлдвэрээ байгуулсан юм. Ингэснээр аюултай хог хаягдлаас салах, эрүүл малынхаа үр шимийг үйлдвэрлэж боловсруулан шувуу, гахай зэрэг мал амьтдыг тэжээж, эрүүл хүнс хэрэглэх, байгаль орчныг бохирдуулж буй хаягдлыг ашиглах нь бидний гол зорилго.
хэмээн сэтгэл дүүрэн ярих хатагтай Н.Оюунбатын эх орноо, байгаль дэлхийгээ гэсэн сэтгэл бизнесийн салбарын хүн бүрт нэгийг бодогдуулахаар байлаа.
Протейн үйлдвэр нь малын хаягдал түүхий эдийг өндөр чанарт боловсруулсан "Бона" бордоо, мах ясны гурил, амвтны гаралтай тос үйлдвэрлэж байна.
- БОНА БОРДОО:
Бона нь бүх төрлийн ургамал, жимс, ногоонд дээд зэргийн шим тэжээл өгөх Монгол орны бэлчээрийн малын ясаар үйлдвэрлэсэн 100% байгалийн гаралтай бордоо юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, евро стандартын малын ясны бордоо нь азот, фосфор, кали, кальци, уураг магнигаар баялаг тул мод болон бүх төрлийн ургамлын ган зуданд тэсвэртэй байдлыг сайжруулна.
Үнийн мэдээлэл:
- 250 гр савалгаатай нь- 2,750 төг
- 500 гр савалгаатай нь- 4,950 төг
- 1 кг савалгаатай нь- 8,800 төг
- 3кг савалгаатай нь- 16,500 төг
- 5кг савалгаатай нь- 22,000
- АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТОС:
Амьтны гаралтай тос нь техникийн тос, малын тэжээл, савангийн үйлдвэрийн, глицерин, фото хэвлэл, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, лак будаг зэрэг үйлдвэрүүдэд ашиглагддаг түүхий эд. Уг тосны эрэлт нь дэлхийн зах зээлд өндөр эрэлттэй байдаг стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.
Эх орондоо баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн түүчээ болсон Үндэсний үйлдвэрлэгч хатагтай Н.Оюунбат болон Протейн үйлдвэрийн хамт олон Монголын нийт баялаг бүтээгчдийн өмнөөс ажлын амжилт хүсье.
НИЙТЭЛСЭН: Г.Лхагвадулам