НДШ нэмэгдэж байгаа шийдвэр нь цар тахлын үед эдийн засгийн хямралд орсон ААН-үүд төдийгүй иргэдэд хүнд цохилт болж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эргэн харж, шийдвэрээ өөрчлөхийг аж ахуйн нэгжүүд хүсч байна. Мөн уг асуудалтай холбоотойгоор Өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
-Энэ долдугаар сарын 1-с нийтдээ ажилтны цалин буюу Хөдөлмөрийн хөлсний орлогоос 12,5%, ажил олгогчоос 12,7%-ийн НДШ суутган төлүүлэх болоод байна.
НИЙТДЭЭ 25,2% УУ?
-Тийм. Ажилтан, ажил олгогч 2 нийлээд 25,2%- ийг суутгуулах гээд байна. Энэ нь хөл хорио, цар тахлын энэ үед ААН-үүддээ ч тэр, иргэндээ ч тэр хүндээр тусах нь ойлгомжтой. Хууль тогтоогчийн зүгээс тухайн үед уг хуулийг ингэж хувь хэмжээг нь нэмэгдүүлэх болсон шалтгаан үндэслэлээ тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын сангаас гарч байгаа ихэнх зардал нь Тэтгэврийн даатгалын сан руу ордог. Тэгэхээр тэтгэвэр авагч нар хэтэрхий их болсон. Харин идэвхтэй ажилладаг, шимтгэл төлдөг төлөгч нар бага байна. Энэнээс шалтгаалаад Нийгмийн даатгалын сан өөрөө ашиггүй ажиллаад байна, Алдагдалтай ажиллаад байна. Уг алдагдлыг нөхөхийн тулд НДШ-ийн хувь хэмжээг нэмэхээс өөр аргагүй гэдэг ийм тайлбар үндэслэлийг хуулийнхан хийсэн байдаг.
-Гэтэл бодит байдал дээр үнэхээр тийм байна уу? гэвэл энэ төрийн өөрийнх нь үйл ажиллагаа, менежментээс шалтгаалаад Нийгмийн даатгалын сан (Тэтгэврийн сан, Тэтгэмжийн сан, Ажилгүйдлийн тэтгэмж, ЭМД-ын сан гэх мэт/-ууд яагаад алдагдалтай ажиллаад байна вэ ? гэвэл Үндсэн шалтгаан нь төрийн менежмент.
-Аливаа нэг сангийн хөрөнгө бол зах зээлийн эдийн засгийн эргэлтэд орж байж мөнгө нь өөрөө мөнгө олж байдаг. Арвижиж байх ёстой. Гэтэл манай улс хөрөнгийн менежментийг олон улсын төвшинд хийж чадахгүй байна. Жишээлбэл: Бусад улсын тэтгэврийн сан гэдэг бол маш том хөрөнгийн зах зээл тоглодог. Буцаад оруулсан хэмжээнээсээ илүү ашиг орлогыг олоод, сан нь өөрөө улам баяжаад явж байдаг. Шимтгэлээсээ гадна нэмэлт орлого олоод явж байдаг. Гэтэл манай улсын хувьд Тэтгэврийн даатгалын сангийн чөлөөт мөнгөний үлдэгдлийг нэг банканд очоод хадгалуулчихна. Өнгөрсөн цаг хугацаанд яал аа. Нөгөө банк нь дампуурчихсан. Хүн болгон мэдэж байгаа. Капитал банкны дампуурлаас шалтгаалаад уг банканд хадгалуулж байсан НД сангийн 330 тэрбум, ЭМД сангийн 136 тэрбум нийтдээ 470 орчим тэрбум төгрөгийг алдсан.
КАПИТАЛ БАНКАНД БАЙЖ БАЙГААД АЛДСАН ТЭР МӨНГӨ ТӨСВИЙН ХЭДЭН ХУВЬ ГЭСЭН ҮГ ВЭ?
НД сангийн 1 жилийн орлого нь хоёр их наяд орчим төгрөг байдаг юм билээ. Тэгэхээр 2 их наяадаас 470 тэрбум төгрөгийг нь банканд алдчихаар тухайн жилийн орлогын дөрөвний нэг нь 25% орчим нь төрийн буруу шийдвэрийн улмаас алдаад НДШ- төлөгчийн хөрөнгийг байхгүй болгочихлоо гэсэн үг шүү дээ. Ийм алдаатай менежментийн асуудал хийж байна.
Хоёрдугаарт : Үүнийг зөвхөн банканд хадгалуулах биш идэвхтэй хөрөнгө оруулалтын сан байдлаар ашиглаад өөрөөр нь мөнгө олох ажлыг хийх боломжоо алдсан. Хамгийн наад талын жишээ дурдахад: Банкны хадгаламжийн хүү бага хувьтай хадгалж байхад зэрэгцээд засгийн газар нь зургаа болон 9 хувьтай бонд гаргаж байна. 17, 18 хувийн хүүтэй, нөгөө банкны хадгаламжийн хүүнээс 2,5 дахин өндөр байгаа байхгүй юу. Тэгтэл засгийн газрынхаа бондыг худалдаж аваад 6 сарын дараа буцаагаад төлөгдчихнө. Энгийн ийм арга хэмжээг ч авч хэрэгжүүлж чадаагүй. Зүгээр л нэг банканд тавьж өгөөд, алдчихсан. Ийм байдлаар төр өөрийнхөө аппаратаараа дамжуулж хэрэгжүүлэх ёстой ажлаа хийгээгүй. Төрийн зүгээс албан тушаалтнууд дээр хууль батлах байдлаар Нийгмийн даатгалын мөнгийг нь улсын төсвөөс төлдөг. Тухайн албан тушаалтнаас суутгадаггүй. Цагдаа, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай гэдэг хууль байгаа ( 1996 онд батлагдсан) . Төрийн тусгай чиг үүргийн албан тушаалтнуудын бүх төсөв зардлыг төрөөс дааж явдаг гэсэн үг.
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэх эх үүсвэр
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно. ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
ТЭР НЬ ХЭР ИХ ТОМ ТОО БАЙДАГ БОЛ?
Миний өөрийн хувийн мэдээллээр бол зөвхөн нэг дүүрэг дээр 7 тэрбум төгрөг. Нийтдээ энэ тусгай чиг үүргийн гэдэг 38мянган албан хаагч байдаг. Тэндээс яг цэргээр явдаггүйг нь хасахад 35 мянга орчим албан хаагчийн Нийгмийн даатгалыг улсын төсвөөс төлж өгдөг гэсэн үг. Цэрэг цагдаагийн албан хаагч нар эрт тэтгэвэрт гарч байгаа. Тэгэхээр шимтгэл төлөх хугацаа нь бага, тэтгэвэр авах хугацаа нь урт гэсэн үг шүү дээ. Гэтэл хууль тогтоогчид НДШ нэмэгдүүлэх болсон гол шалтгаанаа даатгалын тэтгэвэр авагч нар их, даатгал алдагдалтай байгаа учраас гээд тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг нь 65 болгоод нэмэгдүүлчихсэн байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн 65 хүрч байж тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ. Гэтэл төрийн албан хаагч 65 хүрсэн л бол шууд чөлөөлөгдөнө. Автоматаар.
– Хүн өөрөө ажиллах потенциал нь байвал цаашаа тэтгэвэрт гарах уу? үгүй юу? гэдгээ өөрөө шийдээд явдаг байх хэрэгтэй. Төрийн албанд байгаа 65-с дээш насны хүмүүс өөрсдийн сонирхлоороо цаашаагаа үргэлжлүүлээд ажиллаад явъя гэх юм бол Мэдээж нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөрөө л үлдэнэ. Тэдгээр хүмүүс Нийгмийн даатгалын сангаас авагч биш, шимтгэл төлөгчөөрөө үлдэх боломж байсаар байтал ТАХ нарыг автоматаар гаргадаг ийм хууль хийсэн.
ААН байгууллагууд маань “Ажил олгох”, “Ажил гүйцэтгэх” гэрээ болон “Хөлсөөр ажиллах” гэрээ байгуулж ажилладаг. Тэр нь Нийгмийн даатгал дээр акт болдог. Тэгэхээр хувь хүнтэй гэрээ байгуулах биш байгууллагатай гэрээ байгуулж ажиллавал НДШ төлөхгүй бол таараад байна шдээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
Уг шалтгаанаа бас л хууль тогтоогчийн зүгээс ААН байгууллагууд НДШ төлөхгүйн тулд Хөдөлмөрийн харилцаан дээрээ “Хөлсөөр ажиллах гэрээ” эсвэл “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулаад бултаад байна. Тийм учраас “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан ч байсан НДШ заавал төлүүлдэг больё. “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ч НДШ төлдөг болгоё. гэсэн шийдэл хийгээд хуулийн төслийг өргөн барьсан байдаг . Гэтэл энэ нь Хөдөлмөрийн хууль дээр өөр дээр нь байдаг Байнгын ажлын байран дээр Хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглоно гэдэг заалттай. Үнэхээр байнгын ажлын байр дээрээ НДШ төлөхгүйн тулд
НЭГ УДААГИЙН АЖИЛ ХИЙЖ ӨГСНИЙХӨӨ ТӨЛӨӨ ГЭРЭЭНД ЗААСАН ҮНИЙН ДҮНГЭЭСЭЭ ШИМТГЭЛ ТӨЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ.
Жишээлбэл: Тодорхой нэг ажлыг нэг иргэн Хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулаад гүйцэтгэж өглөө гэхэд ажлын хөлс нь 1 сая төгрөг байя гэж бодъё. Тэгтэл 1 сая төгрөгөө тэр хүн гар дээрээ авахгүй. Яагаад гэвэл нөгөө НДШ -ийн хуулиар шимтгэл суутгуулах учраас одоогийнхоор бол 1 сая төгрөгийнхөө 10 хувийг, 7 сарын 1-с 1 сая төгрөгийнхөө 12,5 хувийг өгнө. Өөрийнхөө ажиллаж олсон сая төгрөгөөсөө 125000 төгрөгийг суутгуулаад гар дээрээ 875 мянган төгрөг авах жишээний.
Ажил олгогчийн зүгээс нөгөө хүнээр ажил хийлгэснийхээ төлөө 1 сая төгрөгийн зардал гаргах ёстой байтал нэмээд 12,7 хувийг төлөх гээд байна шүү дээ. 1 сая төгрөгийн зардал дээрээ нэмээд НДШ -ийн зардал гэж ажил олгогчийн зүгээс 127000 төгрөгийн зардал гаргаж байгаа. Тэгэхээр ийм зардал Ажил олгогчоос гарч байгаа учраас эргээд ажил олгогч нар Хувь иргэнтэй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулах сонирхолгүй болчхож байгаа юм.
Харин ажил гүйцэтгэлийн гэрээгээ хуулийн этгээдтэй байгуулах юм бол ямар ч шимтгэл төлөхгүй, нэмэлт зардал гарахгүй, хуулийн этгээд 1 сая төгрөгөө бүтэн авна, Ажил олгогч нь нэмэлт зардалгүй 1 сая төгрөгөө л өгнө. Тэгэхээр энэ чинь өөрөө иргэн болон ААН хуулийн харилцаанд тэгш эрхтэй байна ялгаварлан гадуурхахгүй хуульд адил тэгш оролцоно гэсэн хуулиа өөрөө зөрчөөд байна .Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг энэ заалттай харшилж байна. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд төр нь өөрөө халдчихсан юм биш үү. Хүний бүтээсэн оюуны бүтээл гэдэг зүйл нь тухайн хүний өөрийнх нь өмч байна. Үүнийгээ чөлөөтэй ашиглаж үр шимийг нь хүртэх эрхтэй гэдэг үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Шударгаар хөрөнгө олж авах байдал дээр нь хуулиараа тодорхой хэмжээний хязгаарлалт тавьсан байна аа. Ийм байдлаараа хүний үндсэн эрхэд халдсан байж болзошгүй байна. Энэ нөхцөл байдлыг тогтоож өгнө үү гээд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байгаа.
ХОЁР АСУУДЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН ЮМ БАЙНА. НӨГӨӨ ТАЛААР КАПИТАЛ БАНКАНД АРД ТҮМНИЙ БОЛОН ИРГЭДИЙН ДААТГАЛЫН МӨНГИЙГ ХАДГАЛЖ БАЙСАН БАНК ДАМПУУРСАН Ч ГЭСЭН ТЭР МӨНГИЙГ УЛС ОЛООД АВАХ ЭРХЗҮЙН ОРЧИН БАЙГАА БИЗ ДЭЭ ?
Дампуурлын хуулиараа юу?
ТИЙМ. ДАМПУУРЛЫН ХУУЛИАРАА.
НДШ татварыг нэмээд байхаар яаж тэрийг төлөхгүй байх вэ? Яаж зугтах вэ? гэдэг зүйл рүү энгийн төлөөд явж байсан хүмүүсээ төр өөрөө түлхдэг. Үр дүнд нь энэ хууль өөрөө хүчин төгөлдөр үйлчлээд эхлэх юм бол ААН-үүд НДШ төлөхгүй байх арга саам гаргаж бүр хуулийнхаа зорилгод хүрэхгүй болно. Төлдөг байсан хүмүүс нь төлөхөө болино. Нийгмийн даатгалын байцаагч болон ААН-үүд хоёрын дунд бөөн хуулийн асуудал маргаан үүсэж эхэлнэ. Уг үр дагаврыг хууль тогтоогчдын зүгээс Хуулийг тогтоох гэж байгаа бол хуулийн нийгэмд үзүүлэх нөлөө гэдэг зүйлийн судалгааг урьдчилж хийх ёстой. Тэр нийг бүрэн хийж байж энэ хууль хэрэгжих үү? зорьж буй зүйлдээ хүрэх үү? сул тал давуу талыг урьдчилаад дүгнэх ёстой байсан. Үүнийг дутуу хийснээс болоод одоо долдугаар сарын 1-с уг хууль үйлчилж эхлэх юм бол одоо байгаа 2 их наяадынхаа хэмжээнд ч барахгүй хүрэхгүй.
ЦАР ТАХАЛ ГЭЖ АЙХТАР ӨВЧИН ГАРЧ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ХҮНД БАЙДАЛД ОРЖ АРД ИРГЭД НЬ ЦАЛИН БАЙТУГАЙ АЖИЛГҮЙ БОЛЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД НДШ НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ МАШ ХУРЦ АСУУДАЛ БОЛООД БАЙНА. ИЙМ ХҮНД ҮЕД АСУУДЛЫГ НЭМЭГДЛЭЭР ШИЙДЭХ НЬ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР БИШ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ҮҮН ДЭЭР ГАРЦ ШИЙДЭЛ ЮУ БАЙНА ?
НДШ-ийн нэмэгдлийн үйлчилж эхлэх цаг үе нь цар тахалтай давхацчихсан. Ковид цар тахлаас үүдээд уг шийдвэр нь 2 удаа хойшилсон. Эхнийх нь ерөнхийлөгчийн хориг сүүлийнх нь цар тахлаас үүдэж гарсан шийдвэр. Хойшилж байгаа нь сайн ч гэлээ ер нь энэ хууль хэрэгжиж эхлэх нь өөрөө зөв шийдвэр мөн үү гэдгийг л бодох асуудал.Цар тахлын энэ нөхцөл байдал хэзээ арилах уу, хэзээ эдийн засаг эргээд сэргэх үү? хэзээ иргэдийн болон ААН-үүдийн төлбөрийн чадвар сайжрах уу? гэдэг үр дагавар тэр дороо гарч ирэхгүй.
НДШ-ИЙГ НЭМСЭН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН БАЙНА ГЭДЭГ АСУУДЛАА ХЭР НААШТАЙ ШИЙДЭГДЭНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? ӨМГӨӨЛӨГЧ Ө.ЭРДЭНЭ-ОЧИР ӨӨРӨӨ ГАНЦААРАА ӨГЧ БАЙГАА ЗҮЙЛ ҮҮ? ХЭСЭГ ХУУЛЬЧ НАР НЭГДЭЖ ӨГСӨН ЗҮЙЛ ҮҮ?
Би иргэн хүнийхээ хувьд өөрөө хувиараа өгсөн байгаа. Хэр нааштай шийдэгдэх эсэхийн мэдэхгүй байна. Пүрэв гарагт өглөө. Хуулиараа хүлээ аваад 14 хоног, дахиад 14 хоног сунгаад үүсгэх асуудал. Үндсэн хуулийн цэц дээр мэдээлэл үүсгэнэ гэдэг чинь хамгийн чухал даваа. Цэц дээр мэдээлэл үүсгэсний дараа би нэмж өгсөн тайлбарууд өгч болно. Миний харж байгаа өнцгөөр бол төрийн үйл ажиллагаа бодитой шударга үндэслэл бүхий байх ёстой. НДШ НЭМЭГДЭХ болсон бодит үндэслэл нь өрөө тэтгэвэр авагч нар их байгаадаа юм уу, эсвэл төрийн албан хаагч нарыг эрт шахаж гаргаж байгаа хуулиа өөрчлөх, эсвэл тодорхой нэг төрийн албан хаагчдын тэтгэмжийг төрөөс төлдөг энэ зүйлүүдийг төрийн менежменттэйгээр шийдчихвэл болох юм.
ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.
ШУУД ҮЗЭХ: