• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-03-26 17:00:00
  • 1174
SHARE TWITTER
 
  •  

  •  

“Масс агентлаг”-аас 2015 онд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрт үйлдвэрлэл явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулан, алдаршуулах ажлыг зохион байгуулсан. Төслийн баг 21 аймгийн 330 сумаар хоёр удаа тойрч үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилахын зэрэгцээ тулгамдаж буй асуудал, цаашдын зорилгын талаар ярилцаж эхний төслөө амжилттай хэрэгжүүлсэн юм. 

Мөн удалгүй нийгмийн шаардлага, баялаг бүтээгчдийн санаачилгаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсан бөгөөд Монгол орны өнцөг булан бүрт баялаг бүтээж буй үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, тэдэнд тулгарсан асуудал бэрхшээл бүрийг төр засгийн түвшинд шийдвэрлүүлэхээр дуу хоолой болон ажиллаж байна.

2020 онд дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас эдийн засаг хямарч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн  үйл ажиллагаа доголдсоноор олон хүн ажлын байргүй болсон. Тэгвэл баялаг бүтээгчдийг дэмжих дараагийн төслөө эхлүүлжээ.  Хоёр дахь төслийн хүрээнд “ЖДҮ-2 их наяд” ярилцлагын нэвтрүүлэг, “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр өөрийн биеэр хөтөлж,  жижиг дунд үйлдвэрлэгчдийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлсэн 2 их наяд хөтөлбөрийн талаар санал солилцон ярилцана.  Дашрамд дурдахад Баялаг бүтээгчдийг дэмжих 2 дахь төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих 2 их наяд хөтөлбөртэй давхцаж байгаагаараа онцлог юм.  

Баялаг бүтээгчдийг дэмжих  хоёр дахь төслийн хүрээнд холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр үндэсний томоохон  үйлдвэрлэгч “Монгол базальт” компанийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ариунболд, “Наш” брэндийг үүсгэн байгуулагч, “Нионшэль” компанийн гүйцэтгэх захирал Т.Далантай болон хувиараа бизнес эрхлэгч н.Алтангэрэл, “Вүүд мастер” тавилгын үйлдвэрийн үүсгэн байгуулагч н.Батзориг нартай уулзаж ярилцсан юм.

Монгол орны өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дотоодод болон олон улсад сурталчлан таниулах, тулгамдаж байгаа олон асуудлуудыг ил гаргаж, Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос оролцож, дуу хоолойгоо хүргэсээр байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?