• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-03-23 16:00:00
  • 1414
SHARE TWITTER

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Томаш Бравэнэцтэй өнөөдөр /2021.03.16/ уулзлаа.

Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Хишигжаргал нар байлцлаа.

Еврочам нь Европ, Монголын бизнес эрхлэгчдийг холбох зам гүүр болох зорилгоор 2019 онд байгуулагдсан, том, жижиг, гадаад, дотоодын 150 орчим гишүүнтэй төрийн бус  байгууллага юм.

Энэхүү уулзалтаар хоёр тал Монголын компаниудын экспортын чадавхын судалгааг хийх, Европт  экспортлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, кластераар хөгжүүлэх чиглэл болоод хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөмж өгөх, үзэсгэлэн худалдаанд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх, экспортын чиг баримжаатай уул уурхайн бус үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийн агентлагийн хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тогтлоо.

Цаашид Монгол Улсын хувьд экспортын санхүүжилтийг нэмэгдүүлэх, тусгайлсан экспортыг дэмжих бүтэц  зайлшгүй шаардлагатай байгааг Еврочам онцоллоо.

Эх сурвалж: ЖДҮГ

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?