• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-03-15 10:00:00
  • 1119
SHARE TWITTER



Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл ирэх сараас ажилгүй залуучуудыг сонгон шалгаруулж, 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах гэнэ. Сар бүр ажилгүй залуусыг сонгон шалгаруулснаар жилд 5000 хүнийг ажлын байранд зуучилна хэмээн салбарын яам тооцож буй.

Сургалтад хамрагдах иргэдийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг удаагийн сургалтад хамрагдах залуучуудын 50-иас доошгүй хувь нь бүрэн дундаас доош боловсролтой, 25 хүртэлх хувь нь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшсэн, 25 хүртэлх хувь нь дипломын болон бакалаврын түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй иргэнийг хамруулах юм байна.

 

Сургалтад хамрагдах хүсэлтэй залууст тавигдах шаардлагад 18-34 насны, сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй байх бөгөөд Улаанбаатар хотын залуучуудыг эхний ээлжид хамруулна. Боловсролын хувьд ямар нэг шаардлага тавихгүй гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэхдээ “Бид эхний ээлжид 500 ажилгүй залуусыг дөрөвдүгээр сарын 1-нээс сонгон шалгаруулж, туршилтын төсөл хөтөлбөрөө явуулна. Ирэх тавдугаар сараас үндсэн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Зургадугаар сард Ерөнхийлөгчийн соншууль болох учраас энэ хөтөлбөр маань хэрэгжихгүй. Үргэлжлүүлэн долоо, найм, есдүгээр сард гээд энэ оныг дуустал 5000 залуусыг хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жилд уг хөтөлбөрт 11.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг сургалтад хамруулж, ажил олгогчидтой холбож, залуусыг ажлын байраар хангавал нийгмийн даатгалын шимтгэлийн дэмжлэх буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон бүтэн жилийн буцаалтыг олгоно” гэдгийг хэлж байв.

Эх сурвалж: https://news.mn/r/2410654/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?