Үндэсний үйлдвэрлэгч, Мөнгөн тоноглолтой зангианы үйлдвэр “Модерн Люкс Тай” ХХК нь 100,000 гаруй гишүүд дэмжигчидтэй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элслээ.
"Модерн Люкс Тай" ХХК нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа бөгөөд үндэсний хэв маяг, уламжлалыг шингээсэн өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Экспортод гаргадаг мөнгөн тоноглолтой зангиа, тэлээ гэх мэт бүтээгдэхүүнээ дотооддоо таниулах их ажлаа эхлэхээр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд нэгдлээ.