Ид шид биелэлээ олж ИД ШИДИЙН ОРОН хүүхэд хамгаалал, хөгжлийн төв өөрийн гэсэн автобустай боллоо. "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар", "Ард Санхүүгийн Нэгдэл", "Nissan Mongolia", "Mobicom" "Shunkhlai LLC / Шунхлай ХХК" гэсэн 5 аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтран тус автобусыг Ид шидийн орон төрийн бус байгууллагад хандивлалаа.
"Ид шид гэдэг нэг л хүний мөрөөдөл бусдын мөрөөдөлтэй нийлж илүү том болж биелэлээ олохыг хэлээд байгаа юм шүү дээ. Лантуу гэр бүлийнхэн минь "MAGIC TOUR" аяллыг олоон жилийн өмнөөс хийхийг мөрөөддөг байв. Захын дүүргийн хүүхдүүд дунд Дуурийн театр, драмын театр, уран зургийн үзэсгэлэн, Дүдү музей гээд хүүхэд бүхний очихыг хүсдэг газруудаар нэг ч удаа очиж байгаагүй хүүхэд олоон.
Ид шидийн орон төслөөр дамжин олон бяцхан зүрхэнд гэрэл асааж, мөрөөдөлтэй, зорилготой болгож, алслагдсан боломжийг ойртуулахад бид хичээн ажиллаж байна. Тэр боломжийн нэг нь яахын аргагүй тус автобус. Хэлсэндээ хүрдэг, ажил хэрэгч байдаг нь олон ч хүнд зөв үлгэрлэл болох биз ээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдсэн бүхий л албан байгууллагуудда а талархъя. Тус автобус цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхэд залуусын хөгжлийн хөтөлбөрт маш том дэм тус болох юм. Хамгийн анхны #MAGICTOUR -аа зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн цахим хуудаснаа мэдээлжээ.