Хүмүүс бид гараг ертөнц рүү аялахыг эртнээс хүссээр ирсэн. “Star Trek”, “Star Wars” кинонуудын тусламжтайгаар гараг ертөнцийг төсөөлөх, тольдон харах боломж бий болсон. Тэгвэл бидний гараг ертөнцөөр аялах эртнээс хүссээр ирсэн энэ мөрөөдлийг бодит амьдрал дээр энэхүү охин биелүүлэх гэж байна.
Алисса Карсон бол 17 настай Бэтон Роуж, Луйзианагийн охин бөгөөд NASA түүнийг сансрын нисгэгч болгохоор дадлагажуулж байгаа аж. Охины мөрөөдөл бол ангараг гараг дээр хөл тавьсан хамгийн анхны хүн болох явдал ба тэрээр 2033 онд энэ мөрөөдлөө биелүүлэхийн сацуу хүн төрөлхтөний даалгаврыг хэрэгжүүлэхээр нисэх юм. Энэ бүхнийг хийхэд түүнд шаардлагатай бүхэн хэрэгтэй. НАСА-гийн Пасспортын Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн анхны хүн болсон тэрээр нийт 14 НАСА-ийн Зочлох Төвүүдэд хэдийнээ очжээ. Мөн түүний хувьд хамгийн залуудаа сансрын нисгэгч бэлтгэдэг Поссум Академийн төгсөгч болох учиртай. Охин сансрын нисгэгч болохоор хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаагаас гадна, бүх хичээлүүдээ Англи, Хятад, Франц болон Испани гэсэн 4 хэл дээр сурч байна. Алисса: “Над шиг залуу хүн энэ бүхнийг сурна гэдэг амаргүй.
Гэвч би хичээх болно.” хэмээн хэлжээ. Тэр хүнтэй гэрлэж, амьдралаа эхлүүлэх боломжгүй. Алисса үүнийг ойлгож байгаа бөгөөд мөрөөдлөө биелүүлэхээр эрс шулууджээ. Суралцахынхаа хажуугаар тэрээр илтгэгчийн үүрэг гүйцэтгэж, өөрийнхөө мөрөөдлийн талаар олон хүмүүст санал бодлоо илэрхийлж байгаа ба охин: “Хэнд ч, хэзээ ч өөрийнхөө мөрөөдлийг үгүй хийх боломжийг бүү олго” гэж хэлэхийг хүсдэг байна. Түүнийг ийм мөрөөдөлтэй болоход хүргэсэн хүмүүс нь эмэгтэй сансрын нисгэгчид гэнэ.
Бэтон Роуж, Луйзиана дахь 17 настай охин Алисса Карсонтой танилц
Хэдийгээр тэр залуухан боловч, НАСА түүнийг сансрын нисгэгч болгохоор дадлагажуулж байна . Тэрээр 2033 онд Ангараг гараг дээр хүн төрөлхтөний даалгаврыг хэрэгжүүлэхээр газардах анхны хүмүүсийн нэг болох юм
Даалгаврын гол зорилго бол Ангараг гараг дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал бий болгож болох эсэхийг судлах явдал гэнэ. Алисса анх дөнгөж гуравхан настай байхдаа “The Backyardians” гэх телевизийн шоуг үзээд сансрын нисгэгч болохыг хүсэх болжээ.
Карсон хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөж байна
2008 онд түүний аав Берт Карсон охиноо АНУ-ын сансрын кэмпэд авчирч байжээ
Түүний хувьд хамгийн богино хугацаанд НАСА-ийн гурвын гурван кэмпэд зочилсон хамгийн анхны хүн болсон байна
5 жилийн дараа Алисса НАСА-ийн Пасспортын Хөтөлбөрийг амжилттай төгсөж, нийт 14 НАСА-ийн Зочлох Төвд очиж үзжээ
Карсон хамгийн залуудаа Поссум Академийн төгсөгч болсон юм
Үр дүнд нь тэр сансрын нисгэгч болох сургалтанд хамрагдах боломжтой болсон
Сансрын нисгэгч болох сургалтаас гадна, тэр хичээлүүдээ нийт 4 хэл дээр үздэг байна
18 хүртлээ сансрын нисгэгч болох боломжгүй түүний хувьд хамгийн залуудаа Олон улсын Сансар судлалын их сургуулийн төгсөгч болох юм
Хамгийн хэцүү нь залуу хүн энэ бүгдийг зэрэг амжуулж, сурах явдал гэдгийг Алисса хэлжээ
Алисса өөрийн “Blueberry” санг нээсэн ба энэ нь түүнийг өхөөрдөж дууддаг нэр нь аж
Сангийн зорилго нь хүүхдүүдийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах, тэдэнд болгомж олгох явдал гэнэ
Яг түүний сансрын нисгэгч болохыг хүсч байсан мөрөөдөлтэй адил зорилготой хүүхдүүдэд туслахаар зорьжээ
Үргэлж мөрөөдлөө дага, хэнд ч мөрөөдлөө үгүй хийх боломжийг бүү олго гэж Алисса хэлэх дуртай
Түүний найзууд нь Алиссаг хүнтэй гэрлэж, амьдралаа эхлүүлж чадахгүйд бага зэрэг сэтгэл зовниж байгаа гэнэ
Хэдий тийм ч, охин үүнийг сайн ойлгож байгаа бөгөөд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг илүүд үзэхээр эрс шийдсэн байна