• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-01-09 18:00:00
  • 990
SHARE TWITTER
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын 21 гишүүн "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  Цар тахлын нөлөөнөөс болж нийт эдийн засаг хумигдаж, бизнесийн салбарын үйл ажиллагаа доголдож, олон мянган иргэн ажил, орлогогүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа билээ. Тиймээс цар тахалтай хүнд цаг үед ажлын байр бий болгож, татварын орлогыг бүрдүүлдэг бизнесийн салбар, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд  УИХ-ын тогтоолын төслийн агуулга чиглэгдэж байгаа аж. 
Дээрх тогтоолын төсөлд: 
-Бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Банк, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас багагүйгээр хөнгөлөх. Шаардлагатай  эх үүсвэрийг төрөөс гаргах.
-Нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг саналыг тусгасан байна. 
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлэхдээ "Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар хамгийн гол нь ажлын байрыг хадгалж үлдэх, бизнес эрхлэгчдээ бодитой дэмжих, цар тахлын цохилтод өртөж ажилгүй болох эрсдэлтэй байгаа иргэдээ ядуурлаас хамгаалах чиглэлд томоохон дэмжлэг болно" гэж тодотгосон юм. 
 



Эх сурвалж :
http://itoim.mn/ 
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?