• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-01-07 01:50:00
  • 1090
SHARE TWITTER
Хятадын шүүх тус улсын том банкируудын нэгд тооцогддог албан тушаалтанд авлигын хэргээр цаазын ял оноожээ
Цаазын ял сонссон Лай Шаомин нь Хятадын хөрөнгийн менежмэнтийн дөрвөн том төрийн өмчит компанийн нэг болох China Huarong Asset Management Co компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүнийг арван жил орчим хугацаанд $276 саятай тэнцэх мөнгийг авлигад авсан хэмээн буруутгажээ.
Лай нь хүмүүсийг ажилд авах, тушаал дэвшүүлэх, бизнесийн гэрээ байгуулах зэрэг шийдвэрийнхээ хариуд “асар их хэмжээний авлига” авдаг байсан гэж Тяньжин хотын шүүхийн тогтоолд өгүүлсэн байна. Үүнээс гадна төсвийн хөрөнгөнөөс 25 сая юань хувьдаа завшсан, гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй “эхнэр, нөхрийн” харьцаа тогтоож, хүүхдүүдийн эцэг болсон гэж буруутгажээ. Хятадын шүүх цаазын ялыг ихэнхдээ хоёр жилээр хойшлуулах нөхцөлтэй оноодог. Энэ тохиолдолд хоёр жил хорьсны дараа ялыг 25 жилийн хорих ял, эсвэл бүх насаар хорих ялаар солих боломжтой байдаг байна.
 
Харин Лай Шаоминий ялыг ийм нөхцөлгүйгээр оноосон нь онцгой тохиолдол болжээ. Мөрдлөгийн явцад Лайгийн Бээжин хот дахь нэг байрнаас дүүрэн бэлэн мөнгөтэй цаасан хайрцагнууд илэрч Хятадын нийгмийг цочроож байсан юм.
Тэр бас алтан гулдмайнууд, тансаг загварын автомашинууд олноор цуглуулж, 100 гаруй нууц амрагтаа компанийн хөрөнгөөр байр авч өгч байжээ. Лай Шаоминийг 2018 оны дөрөвдүгээр сард коммунист намаас хөөсний дараа шалгаж эхэлсэн юм. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин 2012 онд болсон намын 18 дугаар их хурлын индрээс авлигын гэмт хэрэгт дайн зарлаж байв. Өнгөрсөн хугацаанд олон сая албан тушаалтныг мөрдөн шалгаж, шийтгэл оноожээ. Хэдийгээр авлигатай ширүүн тэмцэж байгаа ч Хятад улс нь одоогийн байдлаар Транспаренси Интернэйшнл байгууллагаас гаргадаг дэлхийн авлигын индекст 80 дугаар байранд жагсаж байна.

Эх сурвалж:
http://ulsturch.mn/
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?