Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлжээ.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.
Тодруулбал, Татварын шинэчилсэн хуулиар орон сууц худалдаж авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг болсон юм.
Хамгийн гол нь хөнгөлөлт эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаа төлбөрийг төлсөн талаарх орлогоо нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Энэ нь татвар төлснийг гэрчлэх баримт байх шаардлагатай тухай Татварын ерөнхий газраас мэдэгдэж байна.
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол Татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Иймээс та дээрх хоёр төрлийн татварын хөнгөлөлт эдлэх бол харъяа дүүргийнхээ Татварын газарт хандан, хүсэлтээ өгөөрэй. Хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл хүлээн авах юм.
Covid-19 цар тахал дотоодод дэгдсэн тул иргэдийн ХХОАТ -ын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг цахимаар хүлээн авахаар болжээ.
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материал бүрдүүлнэ
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
Хүсэлт
Иргэний үнэмлэх, хуулбар
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /И-баримтаас хэвлэсэн/
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт
Хөрөнгийн үнэлгээний тайлан
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
Хүсэлт
Иргэний үнэмлэх, хуулбар
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол дараах материал бүрдүүлнэ
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
- Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
Хүсэлт
Хүүхдийн төрсний болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар - 24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материал бүрдүүлнэ
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
- Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
Хүсэлт
Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар - 24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна