• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2020-12-28 11:00:00
  • 950
SHARE TWITTER

“Хурд” хамтлаг Төрийн соёрхолт Б.Ганбатад хандив өргөв

“Хурд” хамтлагийнхан “Алтан пянз, Хурд гитараа дуудлага худалдаанд оруулснаар 12,5 сая төгрөг “босгон” Монгол улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбатад хагалгааных нь зардалд зориулан хандив өргөжээ. Тэрээр өөрсдийн сэтгэлийн хандиваа өчигдөр /2020.12.27/ охинд нь гардуулжээ.

“Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч хагалгаанд орох шаардлагатай байгаа тул Соёл урлагийн салбар нэгдэн, цахимаар тоглолт зохион байгуулах зэргээр хагалгаанд ороход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр сэтгэл нэгдэн, хандивын аян өрнүүлж байгаа билээ.

 “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.

Монголчуудын хамгийн сайн мэдэх бүтээл нь “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунууд юм.

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?