• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2020-02-28 12:15:00
  • 1569
SHARE TWITTER
Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ

Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Кеганг мэдэгдлээ. Аливаа улс орны эдийн засгийн хөдлөх хүч болсон салбар бол Жижиг, дунд үйлдвэрлэл. Тэр ч утгаараа Covid-19 вирусийн тархалтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, БНХАУ хөл хорио тогтоож байгаа энэ цаг үед Хятадын төр, засгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих шийдвэр гаргасан гэж Хубей мужид болсон уулзалтын үеэр Ли Кеганг хэллээ. Шийдвэрийн хүрээнд  Хубей мужийн ЖДҮ эрхлэгчдийн банкны зээл төлөх хугацааг энэ оны  зургадугаар сар хүртэл хойшлуулах, хүүгийн хүүгийн хүүгээс бүрэн чөлөөлөх аж. Тус шийдвэр зөвхөн Хубей мужийн бүх жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хамааралтай гэж Хятад улсын ерөнхий сайд уулзалтынхаа төгсгөлд нэмж хэллээ. Монгол улсын хувьд ч ижил төстэй нөхцөл байдал үүссэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны зээлээ төлөхөд хүндрэл үүсч, төр засгийн шийдвэрийг хүлээн сууна. Тиймээс ч банкууд зээлийн хүүгийн гүйлтээ зогсоож, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлээ төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй хэмээн  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон удирдах зөвлөл, бага хурлын гишүүд байр сууриа илэрхийлж дээрх асуудалд анхаарлаа хандуулахыг төр, засгаас хүсэж байгаа юм.

 

Эх сурвалж: mass.mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?