Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээний эхний үе шатыг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн өрнүүлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 аж ахуйн нэгж хамруулсан юм.
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээ 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна. Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой бөгөөд аж ахуйн нэгжүүд 2019 оны 2 дугаар сарын 15-н хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт оролцох хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлнэ үү.
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авч, шинэ жор, технологид суралцах юм. Үүний үндсэн дээр 2019 оны 10, 11 дүгээр сард арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 13 шалгуур үзүүлэлтийн дагуу 7 номинациар шилдгүүдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Үүнд, “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага”-ыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
Тиймээс хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд уг арга хэмжээнд хамрагдаж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөж, нэр хүндээ эрхэмлэхийг уриалж байна.
"ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ" АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр” (2016-2020), “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн баримтлах бодлого”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн“ зорилтын хүрээнд хүн амын дунд давсны зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, иоджуулсан давсны ач холбогдлыг сурталчлах, давс багатай хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, түүнчлэн иоджуулсан давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, давсны чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зэрэг тодорхой арга хэмжээ тусгагдсан.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги (2015-2025)-д үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, нийтийн хоолны давсны агууламжийг тус тус 40 хувь бууруулах арга хэмжээ авах,давс багатай хүнс, хоолны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжих, нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг аймаг, нийслэл, сум дүүргийн түвшинд авч хэрэгжүүлэхээр тусган баталсан ч хэрэгжилтийн үр дүн хангалтгүй байна.
Иймээс “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА), Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газар (НҮХААГ), Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг (НХЭАХН), Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хоёр. Зорилго, зорилт
2.1. Хүнс, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад аж ахуйн нэгжийг татан оролцуулах замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүнчлэн иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар аюулгүй байдлын хяналтыг сайжруулахад уг аяны зорилго оршино.
2.2 Арга хэмжээний хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна:
- Хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч, эрдэмтэд болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
- Хүнсний бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх давсны хэмжээг багасгах;
- Иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
- Хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламж, иоджуулсан давсны чанарт тавих хяналтыг сайжруулах;
- Иргэдэд давсны ач холбогдол, зохистой хэрэглээний мэдлэг, дадлыг хэвшүүлэх бий болгох замаар хүн амын давсны хэрэглээг бууруулах;
Гурав. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Давс багатай хүнсний бүтээгдэхүүн болон хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр:
3.1.1. Нийгмийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгч (хүнсний бүтээгдэхүүн болон хоол) аж ахуйн нэгжийг сурталчлан таниулах;
3.1.2. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид давс багатай бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай гэж үзвэл сургалт явуулах;
3.1.3 Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн зах зээлд худалдан борлуулж буй бүтээгдэхүүнүүдийн дээжийг цуглуулан давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлж, үнэлгээ, дүгнэлт өгөх;
3.2. Иоджуулсан давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр:
3.2.1. Иоджуулсан давс үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх;
3.2.2. Иоджуулсан давсны үйлдвэрлэлд ашиглагдах тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлэх;
3.2.3. Давсны чанар, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.2.4. Иоджуулсан давсны хяналт шалгалтыг тогтмол явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг бууруулах;
3.3. Иргэдэд давсны ач холбогдол, хэрэглээний талаар мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр:
3.3.1. Олон нийтэд чиглэсэн давсны ач холбогдол, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хуралзохион байгуулах;
3.3.2. Иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэхэд иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
3.3.4.Олон нийтэд арга хэмжээтэй холбоотой мэдээ, мэдээллийг танилцуулж, мэдээлэх;
Дөрөв. Зохион байгуулах хугацаа, үе шат
4.1. Арга хэмжээг дараах 2 үе шаттайгаар зохион байгуулна:
4.1.1. Нэгдүгээр шат–2018 оны 1 дүгээр сараас эхлэн 2018 оны 12 дугаар сар хүртэл хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн дунд;
4.1.2. Хоёрдугаар шат–2019 оны 1 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сар хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн дунд.
Тав. Санхүүжилт
5.1. Арга хэмжээгзохионбайгуулахадшаардлагатайсанхүүжилтийгХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Нийслэл, аймаг орон нутгийн ЗДТГ, ЭМГ, МХЕГ, ХХААГ-ын тухайн жилийн батлагдсан төсвөөс санхүүжүүлэх;
5.2. Оролцогч аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн нэр дэвшүүлсэн бүтээгдэхүүний дээж болон дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулах зардлыг бүрэн хариуцах;
"ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
Эх сурвалж: ХХААХҮЯам