Сүүлийн үед олон нийтийг ихээр бухимдуулж буй Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангийн зээл олголтын будлиантай, булхайтай асуудлууд ар араасаа ундран гарсаар байна. Олонд ил болоод байгаа ганцхан сангийн хувьд л асуудал ингэж хөндөгдөж байхад үлдсэн 27 сангийн төсөв мөнгөний зарцуулалт зорилтот хүмүүстээ хүрдэг эсэх нь эргэлзээтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг сангуудын тоо өсөхийн хэрээр САН нэрээр эргэлдэх мөнгөн дүн ч нэмэгдэх нь тодорхой юм.