• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2018-10-18 11:00:00
  • 1977
SHARE TWITTER

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар Монголиан Артизан Чийз Мейкэрс Юнион ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Морроутай уулзав.

Уулзалтаар ноён Майкл Морроу компанийхаа үйл ажиллагааг танилцуулж, Монголын сүүнээс олон улсын стандартад нийцсэн бяслаг боловсруулан гаргах, бяслаг үйлдвэрлэгчдийг бэлтгэх сургалтын төв байгуулан ажиллаж байгаа талаараа ярилаа.

Түүний үзэж байгаагаар бол, бяслагийн үйлдвэрлэл нь Монголын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой бөгөөд бие даасан салбар болгон хөгжүүлэх нь зүйтэй. Малын гаралтай түүхий эдээр өндөр чанартай бяслаг үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломж бий. Гол нь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна" гэв. 

Талууд бяслагийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, зах зээл, хууль эрх зүйн орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр санал солилцож, нэгдсэн байр сууринд хүрсэн юм. 


ХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан

Монголиан Артизан Чийз Мейкэрс Юнион ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Морроу


ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг


Эх сурвалж: www.mofa.gov.mn
 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?