• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2018-10-12 18:48:00
  • 1872
SHARE TWITTER


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар Японы Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Изүми Кейта, Хөтөлбөрийн ажилтан Т.Оюунчулуун нартай уулзав.





Засгийн газар хоорондын хоёр талт гэрээнд үндэслэн Японы Засгийн газрын Албан ёсны хөгжлийн туслалцааны хүрээнд хэрэгжиж буй ЖАЙКА-гийн "Мэдлэг хамтран бүтээх хөтөлбөр"-ийн дагуу зохион байгуулах “Бүс нутгийн жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх” сургалтад сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслагны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хоршоологчдыг хамруулах тал дээр хамтарч ажиллахаар санал солилцлоо. 
Хөтөлбөрийн зүгээс салбартаа тэргүүлэх зорилготой, өсөн дэвжих сонирхолтой, сурсан, мэдсэнээ үйлдвэрлэлд нутагшуулах эрмэлзлэлтэй, байнгын ажиллагаатай байгууллагын төлөөллүүдийг сургалтад хамруулах хүсэлтэй байгаа юм. 




Уулзалтын төгсгөлд, Японы Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Изүми Кейта, Хөтөлбөрийн ажилтан Т.Оюунчулуун нарт үндэсний үйлдвэрлэгчийн урласан гарын бэлгийг дурсгав.

Эх сурвалж: www.mofa.gov.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?