"Шилдэг" дунд сургууль Монголын боловсролын салбарт, бодлогод тусгагдаагүй шинэ сургалтыг нэвтрүүлэх гэж байна. Хүүхдийг тоо бодож, уншиж сургах нь чухал ч амьдрах ухаанд давхар сургах үүрэгтэйг тус хамт олон туршлагаасаа мэдэрч, бодлого болгон хэрэгжүүлэхээр шийджээ.
Тус сургуулийн захирал М.Туяа "12 жилийн турш хүүхэд ерөнхий эрдмийн мэдлэгээ эзэмших нь тодорхой. Харин төгсөөд их дээд сургуульд орон амьдралын их урсгалд хөл тавина. Хүнд 100 мянган төгрөг байхад хэнд, юунд зарцуулж, яаж зөв зарцуулах талаар хүүхэд ямар ч ойлголтгүй байдаг. Эдийн засгийн суурь мэдлэгтэй, өөрт байгаа болон өрөөлд байгаа зүйлээ зөв зарцуулж, ухаалаг шийдвэр гаргах ухаанд л сургах бодлого барьж байна. Өдөржин компьютер тоглож буй хүүхдэд өөрийн ирээдүйн байшингаа барих тоглоом татаад өгчих. Тэр хүүхэд загвараа зураад ямар үнэ өртөг гарахыг тоглонгоо тооцоолоод байж яагаад болохгүй гэж. Энэ мэт хүүхдэд хамгийн ойр байгаа зүйлийг нь чиглүүлж өгөх нь бидний үүрэг" гэв.