Буух эзэн буцах мөртэй үндэсний баялаг бүтээгчдийн цувааг энэ удаа зуух, халаалтын сантехникийн угсралт хийдэг “Бадамлах гурван сайхан” ХХК үргэлжлүүлж байна. Улам дамжсан инженерүүдийн ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тус компанийн захирал Г.Санчиртай ярилцлаа.
-Үйлдвэрээ хэзээ анх байгуулж байв. Үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн талаар ярихгүй юу?
-Энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулаад 12 жил харин албан ёсны компани болоод хоёр жил болж байна. Нам даралтын зуух, цахилгаан зуух, хосолмол ажиллагаатай зуух гэсэн гурван төрлийн зуух үйлдвэрлэдэг. Мөн халаалтын сантехник угсралт хийдэг. Бид энэ жил нэгэн шинэ бүтээгдэхүүнийг гаргаад байна. Энэ нь цахилгаан болон нам даралтын хосолмол зуухаа гар утсаараа хаанаас ч удирдах боломжтой болсон. Зуухныхаа удирдлагад мобиком эсвэл юнителийн сим суулгаад “зуух ас” эсвэл “зуух унтар” гэсэн мессежийг явуулахад зуухны төхөөрөмж өөрөө асч унтардаг.
“зуух ас” эсвэл “зуух унтар” гэсэн мессежийг явуулахад зуухны төхөөрөмж өөрөө асч унтардаг.
Энэхүү санаагаа хэрэглэгчийн хүсэлт дээр үндэслэн зохиосон. Өөрөөр хэлбэл би хотоос зайдуу байдаг зуслан дээрх байшингаа галлахын тулд заавал очих шаардлага байхгүй. Харин очихоосоо нэг, хоёр цагийн өмнө төхөөрөмж рүүгээ “ас, унтар” гэсэн мессежийг явуулахад л хангалттай. Ингэснээр хүний цаг зав, цахилгааны мөнгийг хэмнэж байгаа юм.
Анх 50-100 м.кв талбайг халаах хүчин чадалтай зуухыг хийдэг байсан бол жил ирэх бүр зуухныхаа хэлбэр хэмжээ, хүчин чадал, өнгө үзэмж чанарыг сайжруулсаар байна. Өнөөдрийг хүртэл бид 50-1000 м.кв талбайг халаах хүчин чадалтай нам даралтын зуух, 500-м.кв талбайг халаах цахилгаан зуух хийж байна. Мөн бид зуухныхаа төмрийг өөрсдөө хайлуулж бэлддэг учраас чанартай байж чаддаг.
-Зуухныхаа санааг хэрхэн хаанаас олж авдаг вэ. Зах зээл хэр байдаг бол?
-Би зохион бүтээгч инженер мэргэжилтэй. Хэрэглэгчдээс голдуу санаагаа авч, түүн дээрээ үндэслэн зургаа гаргадаг. Зах зээлийн хувьд би нэг хүний юмыг сэтгэлд хүртэл нь сайн хийж өгвөл түүний цаана таван хүн байгаа шүү гэж бодож явдаг. Тийм ч учраас манайх ер нь реклам сурталчилгаа хийдэггүй. Бидэнд захиалга хангалттай орж ирдэг. Хэтэрхий их давсан захиалга авчихвал чанаргүй, худалдан авагчийн сэтгэлд нийцэхгүй зүйл хийчих болов уу.
Цаашдаа ер нь бүтээмжийнхээ тоо хэмжээг өсгөх бодол байгаа ч зардал нэлээд шаарддаг учраас бэрхшээлтэй байдаг.
-Үнийн хувьд хэр байдаг вэ?
-Манай бүтээгдэхүүн чанартайгаа харьцуулахад үнийн хувьд харьцангуй хямд. Жишээ нь хятадын төмөр муутай зуухнаас үнэтэй ч орос болон европын зуухнаас дор хаяж 50 хувь хямд байдаг.
Хамгийн хямд зуух 650 мянга байдаг. Хамгийн гол нь бид өөрсдөө үйлдвэрлэдэг учраас буух эзэн буцах хаягтай, хэрэглэгч эргээд холбогдох боломжтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Мөн бид бүтээгдэхүүнийхээ жижиг деталиудыг ч гэсэн жил ирэх тусам сайжруулж байгаа. Тэр ч утгаараа чанартай, шинэлэг байдаг.
буух эзэн буцах хаягтай, хэрэглэгч эргээд холбогдох боломжтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог
Утас: 99763221