Газар тариалангийн үйлдвэрлэлд химийн бордоо, хорыг, өргөн хэрэглэсээр ирсэн. Химийн бордоо нь ургамалд сэргээшийн үүрэг гүйцэтгэж ургацыг нэмэгдүүлдэг боловч хөрсний бичил биетийг хөнөөж, үржил шимийг доройтуулдаг сөрөг үйлчилгээтэй. Түүнчлэн бордож ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо олон жил хэрэглэсэн хүний генид өөрчлөлт оруулдаг болохыг шинжлэх ухаан нэгэнт тогтоосон. Ийнхүү химийн бордоо хүн, байгаль экологид хортой учраас дэлхийн олон улс татгалзаж байна. Үүнтэй холбоотойгоор манай улс ч гэсэн био бордоог үйлдвэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. “Тананцар” компани 1996 оноос экологийн цэвэр биоялзмаган бордоо үйлдвэрлэж байгаа юм. Биоялзмаган бордоо нь ургацыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрсний үржил шимийг дээшлүүлдэг, хүн, байгаль экологид хоргүй, химийн бордооноос олон дахин хямд онцгой давуу талтай.
Бусад бордооноос давуу тал нь, органик бордоог хэрэглэснээр пестицидийн хэрэглээ буурна, макро микро элементүүдээ удаанаар хөрсөнд шингээдэг.
“Тананцар” компанийн захирал Д.Эрдэнэцэцэгтэй ярилцсан юм.
-Биоялзмагийг хэрхэн гаргаж авдаг вэ?
-Биоялзмаг гаргаж авахын тулд малын өтөг бууц, чийгийн улаан хорхой хамгийн гол түүхий эд юм. Улаан хорхой нь өтөг бууцыг задлан биоялзмаг болгодог. Миний бие 15 жилийн турш биоялзмагийн бордоог бэлчээрийн малын бууцаар хэрхэн гаргах талаар судалж 2005 онд докторын зэрэг хамгаалсан.
“Тананцар” компани 1996 оноос экологийн цэвэр биоялзмаган бордоо үйлдвэрлэж байгаа юм
-Улаан хорхой хөрсийг маш удаан хугацаанд задалдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Байгаль дээр 3000 гаруй зүйлийн улаан хорхой бий. Улаан хорхой хөрсийг удаан задалдаг. Иймд АНУ-ын эрдэмтэд 1959 оноос 30 гаруй жил ажиллан 10 гаруй зүйлийн үйлдвэрийн хорхой гаргаж авсан. Уг хорхойг 1980-аад оноос дэлхийн ихэнх орон ашиглан хурдан хугацаанд биологийн цэвэр бүтээгдэхүүн болох биоялзмагийг үйлдвэрлэх болсон. Би Калифорнийн чийгийн улаан хорхойг авчран үржүүлэн үйлдвэрлэлдээ ашигласан. Уг амьтан нь маш их ашигт бактерийг хөрсөнд шингээж өгдөг гэсэн үг. Түүнчлэн хорхой бүр өндөглөх учраас үржүүлэхэд их амархан.
Чийгийн улаан хорхой маань хөрсийг задалж, биоялзмаг болгодог байгаа
-Малын өтөг бууцыг ашигладаг гэсэн. Хаанаас авдаг вэ?
-Улаанбаатар хотод 150 гаруй үхрийн аж ахуй эрхэлдэг ферм байдаг. Дээрх газруудын бууцны 20 хувийг л ашигладаг. Бууцаа авчраад хатааж, чийгийн улаанхорхойгоо бууцандаа хийж өгдөг. Чийгийн улаан хорхой маань хөрсийг задалж, биоялзмаг болгодог байгаа. Ингээд хэсэг хугацааны дараа бордоогоо зориулалтын машинд хийж, хорхойгоо ялган авдаг. Бэлэн болсон бордоогоо савлан нэг кг-800 төгрөг, таван кг-3500, 20 кг-10000 төгрөгөөр бүх цэцгийн дэлгүүрээр борлуулдаг.
Биоялзмаг гаргаж авахын тулд малын өтөг бууц, чийгийн улаан хорхой хамгийн гол түүхий эд
Био бордоо нь ургамал болон хөрсөнд шаардлагатай бүх макро, микро элементүүдийг өөртөө агуулсан сайн чанарын бордоо тул бүх төрлийн жимс, хүнсний ногоо, үр тариа, мод бут, цэцэг тариалах, хөрсний үржил шимийн нөхөн сэргээлтэнд хэрэглэхэд нэн тохиромжтой. Био бордоог таримлыг бордох болон үр суух гүний хөрсөнд хэрэглэвэл үр дүнтэй.
"Тананцар" компанитай холбогдох утас: 99237839, 99990839