Ховд аймаг 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд Ховд аймагт ажиллалаа. Орон нутаг, баялаг бүтээгчидтэй хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай холбооны удирдлагууд танилцав. Ховд аймгийн үйлдвэрлэгчдэд сав баглаа, боодол тулгамдсан асуудал болоод байгааг баялаг бүтээгчид хэлж байсан юм. Тус аймгийн хувьд хөдөө аж ахуйн салбар голлон хөгжиж байсан бол сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн салбар түлхүү хөгжиж эхэлсэн байна.
“Номин шилтгээн” констракшнын захирал Б.Батболд
Бид “Эко нүүрс” буюу шахмал түлшийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийг дагуу Ховд аймагт үйлдвэрлэж байна. Энэхүү түлш нь шаталт сайтай, хог хаягдал гардаггүй гээд олон давуу талтай. Цаашид баруун таван аймгийн шахмал түлшний хэрэгцээг ханган нийлүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Манай шахмал түлш нүүрс, шавар, бэхжүүлэгч болон нэмэлт бүтээгдэхүүнээс бүтдэг.
“Наран хүнс” талх, нарийн боовны үйлдвэрийн мастер Т.Бадамгарав
Манай үйлдвэр Ховд аймгийн зах зээлийн 50 орчим хувийг хангаж ажилладаг. Талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим үйлдвэр байдаг.Өдөр бүр шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг болохоор чанар дагаж борлуулат нэмэгдэж байна.35-40 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн үдийн цайг зэргэлдээх таван суманд нийлүүлдэг.
“Ховд скай” ХХК-ийн захирал С.Рагчаа
Манай үйлдвэр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах зорилготойгоор 2007 онд байгуулагдсан. Өдөрт нэг тонн орчим сүү боловсруулах хүчин чадалтай. 2008 оноос хойш аймгийн төвийн долоон ЕБС-д үдийн цайны бүтээгдэхүүнийг нийлүүлсээр байгаа. Мөн өөрсдийн фермер болон малчдаас сүүгээ авдаг. Сав баглаа, боодлоо Улаанбаатар хотоос нийлүүлдэг. Бүтээгдэхүүний найрлагад хөрөнгөнөөс өөр нэмэлт бодис хийдэггүй учраас 100 х
увь цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болно.