Өмнөговь аймаг 2016 оныг Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан билээ. Тэгвэл анхдугаар хуралдаанаа хийх үеэр салбар хорооны гишүүдээ сонгосон юм. ББДХ-ны Ерөнхийлөгч салбар хороодын гишүүдэд Засгийн газрын 494 дүгээр тогтоолыг гардуулж цаашид сайн ажиллахыг сануулсан юм. Холбооны Өмнөговь аймаг дахь салбар хороо тэргүүлэгч есөн гишүүнтэй ажиллах бөгөөд салбар бүрийн төлөөлөл орсоноороо онцлог байлаа. Тодруулбал аймгийн Малчдын холбоо, Ногоочдын холбоо, Хүнсчидийн холбоо, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн холбоо, барилгын салбар, телевизийн салбарынхан тэргүүлэгчдээр сонгогдлоо.
Салбар хорооны дарга Б.Амгаланбаатар
-Танай аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороо байгуулагдлаа. Та салбар хорооны даргаар сонгогдсонд баяр хүргэе. Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-ББДХ-ны салбар хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Түүнчлэн холбооны нэг жилийн ойтой давхцаж манай салбар хороо байгуулагдаж байгаад бидний зүгээс билэгшээж байна. Цаашид мэдээж хийх ажил маш их байна. Зорилт зорилгоо тодорхойлоод ажлаа хийж эхэлнэ.
-Танай аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэр олон байдаг вэ. Ямар онцлогтой вэ?
-Манай аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон бий. Аймгийн хувьд олон том уул уурхайн компаниудтай, тиймээс энэ уурхайнуудыг дагалдсан бичил бизнес хийж өргөжүүлэх боломж ихтэй.
-Салбар хороо байгуулагдсанаар нэгдээд нэг зохион байгуулалтанд орох боломжтой болж байгаа нь харагдаж байна?
-Тэгэлгүй яахав. Улс орон даяар хэрэгжиж байгаа энэ төсөл зөвхөн манай аймагт төдийгүй олон газрын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэгдэж нийлэх боломжийг олгож байна.
Салбар хорооны тэргүүлэгч Т.Энхтуяа
-Салбар хорооны гишүүнээр ногоочдоо төлөөлөөд сонгогдлоо.Танай аймагт салбар хороо байгуулагдсанаар ямар боломж үйлдвэрлэл эрхлэгчдэд нээгдэнэ гэж харж байна вэ?
-ББДХ манай аймагт хүрэлцэн ирж анхдугаар зөвлөгөөнөө хийлээ. Энэ зөвлөгөөнөөр ногоочдоо төлөөлөөд салбар хорооны тэргүүлэгч гишүүн болсондоо баяртай байна. Манай амйагт сүүлийн жилүүдэд гаүар тариалан эрчимтэй хөгжиж байна. Бүс нутгийг биш ч гэсэн орон нутгийнхаа хэрэгцээг хангах хэмжээний ургац хурааж байна. Баялаг бүтээгч ногоочдоо төлөөлж тус хорооны тэргүүлэгчээр сонгогдсон болохоор аль болох тэднийхээ тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана.