Монголын хэрэглэгчдэд хэдийнээ танил болсон "Шувуутайн гол" ХХК байгуулагдаад 11 жил болсон бөгөөд одоогоор найман төрлийн хийцтэй цай, дөрвөн нэр төрлийн борцтой шөл, 32 нэр төрлийн хоол амтлагчийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Тус үйлдвэрийг бид "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслөөрөө онцоллоо.
"Шувуутайн гол" ХХК-ийн захирал С.Сундуй
-"Шувуутайн гол" ХХК 2004 онд анх байгуулагдсан. Одоо 25 ажилтантай нийслэл болон хөдөө орон нутагт бүтээгдэхүүнээ борлуулдаг. Анх импортоор хоол амтлагч оруулж ирж зардаг байгаад түүнээсээ улбаалан үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Эхлээд хоёр тоног төхөөрөмжтэй, хоёр ажилчинтайгаар цөөн хэдэн төрлийн амтлагч үйлдвэрлэдэг байсан бол монголчуудын хоолны мэдлэг дээшлэх тусам илүү олон төрлийн амтлагчийг хэрэглэх болсон. Тэр хэмжээгээр бүтээгдэхүүнийхээ төрөл хэмжээг нэмсээр одоогоор нийт 47 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
нийт 47 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Түүхий эдээ хаанаас бэлддэг вэ. Үйлдвэрлэлийн хүчин чадал хэр байдаг вэ?
-Бид түүхий өөрийн эх орныхоо хөрсөнд ургасан түүхий эд болон ОХУ, Хятад, Солонгос улсаас оруулж ирсэн түүхий эдийг бүтээгдэхүүндээ ашигладаг. Хийцтэй цайны борцоо Хөвсгөл аймгийн гэрээт хоёр компаниас авдаг. Харин сав баглаа боодлоо бид Экопак үйлдвэрт хийлгэдэг.
Манай тоног төхөөрөмжүүд ширхэглэг болон нунтаг бүтээгдэхүүн савлах зориулалттай. Аль аль нь дунджаар цагт 2000 уутыг савлах хүчин чадалтай. Ерөнхийдөө өдөртөө 10 савлагч маань тасралтгүй ажилладаг. Заримдаа илүү цагаар ажиллах үе ч байдаг.
-Бүтээгдэхүүний борлуулалт хэр байдаг вэ?
-Нарантуул дээр манайх бөөний худалдааны цэг шинээр нээгээд жил шахам болж байна. Бусад худалдааны төвүүд болон супермаркетууд, жижиг дэлгүүр, захуудаар өдөрт 3-4 машин явж түгээлтээ хийдэг.
-Энэ олон бүтээгдэхүүнээс хамгийн сайн борлуулалттай ямар бүтээгдэхүүн байдаг вэ?
-Ер нь өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэдэг гэдэг утгаараа ихэнх нь борлуулалт сайтай байдаг ч түүн дотроос "Тансаг амтлагч" "Цагаан гаа", борцтой болон гурван төрлийн шөл, хийцтэй цайнууд байдаг. Хоол амтлагчийнхаа эмийн чанарыг илүү ихээр тусгаж үйлдвэрлэх хүсэлтэй.
-Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хөгжлийг хэрхэн хардаг вэ. Танай үйлдвэр цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ?
-"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" нэвтрүүлгийг үзэж байхад монголчууд маань өөрсдөө хийж бүтээж үйлдвэрлэхийн төлөө маш их зүйлийг санаачилдаг болсон байна. Санаа авмаар, худалдаж авмаар олон сайхан бизнес, бараа бүтээгдэхүүнийг олж, нээж, харуулж чадсан нэвтрүүлэг. Бид ч бас тэдний нэг болж энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаадаа маш их баяртай байна.
Бидний баримталдаг гол зарчим бол бүтээгдэхүүнийхээ жор, стандарт, технологио өөрчлөхгүй нэг тогтсон брэнд амтыг хэрэглэгчиддээ хүргэхэд оршдог.
жор, стандарт, технологио өөрчлөхгүй нэг тогтсон брэнд амтыг хэрэглэгчиддээ хүргэхэд оршдог.
Цаашдаа илүү чанартай, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах, нэр төрлийг нь олшруулах гэхээсээ илүү ч одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар амтыг илүү сайжруулах зорилготой. Тэгэхдээ бас дахин хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр гаргахаар төлөвлөөд байгаа.
"Шувуутайн гол" компанийн үйлдвэрийн дарга Д.Цэцэгмаа
-Танай бүтээгдэхүүнээс хэрэглэгчдэд хамгийн ихээр сайшаагдсан нь борцтой хийцтэй цай. Цайгаа аль нутгийн технологиор хийдэг вэ?
-Бид борцтой хийцтэй цайгаа 2008 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн. Төв халхын уламжлалт цайны технологиор нийтдээ найман төрлийн цай үйлдвэрлэдэг. Үүний хоёр нь борцтой шар болон цагаан будаатай цай. Харин үлдсэн нь борцгүй хийцтэй болон арвайтай цай байгаа. Цайгаа бид хөвсгөлийн үхрийн махны борц ашиглан монгол шар тос, арвайг хуурч амталж бэлддэг.
Түүнээс гадна манай үйлдвэр будаатай болон гоймонтой, гурилтай гэсэн гурван төрлийн борцтой шөл хийдэг. Энэ шөл нь хүний хөдөлмөр хөнгөвчилж, цаг хэмнэсэн бүтээгдэхүүн байгаа. Шөлөө халуун усанд хийгээд 5-8 минут болгоод идэх боломжтой.
Санаа авмаар, худалдаж авмаар олон сайхан бизнес, бараа бүтээгдэхүүнийг олж, нээж, харуулж чадсан нэвтрүүлэг.