Дорнод аймгийн Чойбалсан хотын үйлдвэрлэгч “АСБЭ” ХХК-ийн захирал Д.Зоригтбаатартай ярилцлаа.
- Хэвлэлийн компаниа хэдэн онд байгуулсан бэ?
- Би 1999 онд хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа нэг принтер, нэг компьеьертайгаар эхлүүлж байсан. Тухайн үед орон нутагт зах зээл бага учир борлуулалт муу байсан учир багагүй бэрхшээлтэй тулгарч байлаа. Тиймээс зөвхөн хэвлэлийн эх бэлтгээд зогсохгүй өөр олон зүйл хийх шаардлагатай болсон.
- Хамгийн анх ямар чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байв?
- Анх зөвхөн нэрийн хуудас бэлтгэж иргэдэд үйлчилдэг байсан бол өнөөдөр хэвлэлийн бүх төрлийн эх бэлтгэх, хэвлэх ,зураг сэргээн засах ,томруулах болон өргөмжлөл дипло, жааз хийж байна.
- Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гол хүчин зүйл бол ажилчид байдаг. АСБЭ компани хэдэн ажилтантай вэ?
- Үйлдвэрлэлээ анх ганцаараа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 15 ажилтантай болсон.
- Хэвлэлийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг танилцуулахгүй юу?
- Манай компани өдөрт дунджаар 50-60 м.Кв бүтээгдэхүүн хэвлэх хүчин чадалтай. Жаазны худалдааны хувьд одоогийн байдлаар 13х18 см, 15х20 см, 20х25 см, 20х30 см, 30х40 см-ийн хэмжээтэй модон болон полостироп жааз борлуулж байна. Мөн жааз, өргөмжлөл, диплом, баярын бичиг зэргийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэдэг.
- Дорнод аймгийн Чойбалсан хотын бүтээн байгуулалтын ажилд танай компани багагүй хувь нэмрээ оруулсан байна?
- Тэгэлгүй яахав. Дорнод аймаг бол дөрвөн ястны өлгий нутаг. Энэ ч үүднээс Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны эв нэгдлийг илэрхийлсэн хөшөөг 2014 онд хийсэн. Манай хамт олон энэ мэт Чойбалсан хотын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохыг хичээж байна.
- Танай хамт олны цаашдын зорилго юу вэ?
- Бид шинээр нэвтэрч байгаа техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чанар, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.
Дорнод аймаг Чойбалсан хот
Холбоо барих- 70-58-34-24
99-58-34-24