Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон энэ удаа “Таван Богд менежмент” компанийн “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийг танилцуулж байна. Япон стандартаар дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэлээ эрхэлдэг нь салбартаа манлайлагч болоход гол нөлөө үзүүлжээ. Тус хэвлэх үйлдвэрээс гарч байгаа бүхий л бүтээгдэхүүн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дамжин хэрэглэгчийн гар дээр очдогоос гадна хамгийн сайн чанарын цаас ашигладаг нь олны талархлыг хүлээдэг аж.
Тодруулбал дахин боловсруулалт хийгдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сайн чанарын Япон, Солонгос цаасыг үйлдвэрлэлдээ ашигладаг учраас дэвтрийн цаас бэх уудаггүй, зузаан, чанар сайтай болдог байна. Эх орны ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа эрдэм мэдлэгт хөрөнгө оруулдаг учраас эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй байлгахыг үйлдвэрлэлийнхээ эрхэм зорилго болгодог гэдгийг тэд хэллээ.
Тиймээс ч сурагчийн дэвтрийн шугамыг стандартын хар хөх өнгөтэйгээр харин цаасыг өнгө бууруулсан буюу хэт цагаан биш цаасан дээр хэвлэдэг учраас хүүхдийн нүд ядрах, хараа муудахаас сэргийлдэг гээд олон давуу талтай аж.
“Таван богд менежмент" ХХК-ийн "Уланбаатар принт"хэвлэх үйлдвэрийн технологич Н.Энхбаттай уулзлаа.
" Аливаа хэвлэл эх бэлтгэл, хэвлэлийн, хэвлэлтийн дараах гэсэн ерөнхий гурван дамжлагыг дамждаг. Харин эх бэлтгэх хэсэг бол хамгийн хариуцлагатай, ажигч, гярхай байдал шаардсан дамжлага. Энэ хэсэгт алдаа дутагдал гаргахгүй бол эцсийн шатны бүтээгдэхүүнийн чанарт айх зүйлгүй болно.
Хэвлэх үйлдвэрийн явцтай танилцах зуураа ямар чимхлүүр, хариуцлагатай ажил болохыг манай багийнхан анзаарч явлаа.
“Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн хувьд орчин үеийн CtP технологийг ашиглаж байна. CtP технологи нь хэв бэлтгэх процессыг компьютероор удирддаг буюу хэвний материалд дүрсийг шууд бичих арга юм. Энэхүү дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэлээ явуулснаар олон шат дамжлагыг хөнгөвчилж цаг хугацааг хэмнээд зогсохгүй хэвлэлтийн чанарт ч сайнаар нөлөөлдөг" гэв.
Хэвлэх үйлдвэрийн явцтай танилцах зуураа ямар чимхлүүр, хариуцлагатай ажил болохыг манай багийнхан анзаарч явлаа.
Салбартаа олон зүйлийн анхдагч болсон 20 орчим жилийн түүхт “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн ууган ажилчдын гол төлөөлөгч нь Ганбатыг гэж хамт олон нь нэрлэж байв. Тэрээр тус үйлдвэрт 26 настайдаа анхны арван ажилтны нэгээр сонгогдон ажиллаж байсан бол одооо үйлдвэрийнхээ ерөнхий инженерийн үүргийг гүйцэтгэж байна. Түүний хувьд хүүхэд багачуудад тэр тусмаа өөрийн үр хүүхдүүдийнхээ эрдэм оюунд нь чухал нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг учраас ажлаараа, үйлдвэрээрээ ихэд бахархдаг гэдгээ онцолсон юм.
“Таван богд менежмент" ХХК-ийн "Улаанбаатар принт"хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженер Я.Ганбаттай уулзаж ярилцлаа.
"Сайхан хамт олонтой гар нийлэн ажиллаж байгаадаа би баяртай байдаг. Бид одоогийн байдлаар сурагчийн дэвтрийг зургаан төрлөөр буюу 12-96 хуудастайгаар хэвлэхийн зэрэгцээ төрөл бүрийн сонин, сэтгүүлийг хэвлэж байна. Тодруулбал, Монголын хамгийн өндөр борлуулалттай, олонд танигдсан “Hot news”, Info, “Uptown”, Гоодаль”, “Бизнес хөгжил”, “Соронз” зэргийг дурьдаж болох юм. Мөн жил бүр зурхайч, доктор, профессор Тэрбишийн ‘’Монгол зурхайн цаг тооны бичиг’’-ийг хамгийн олон тоогоор хэвлэж ард түмэндээ хүргэж байна. Түүнчлэн төрөл бүрийн каталоги, ном, шошго, плакат, санхүүгийн маягт, сонин, танилцуулга гэх мэт төрөл бүрийн офсет хэвлэл болон хэвлэлийн цаасны худалдаа эрхэлж байгаа юм. Одоогийн байдлаар "Улаанбаатар принт" хэвлэх үйлдвэр нь манай улсын сурагчийн дэвтрийн зах зээлийн 70 орчим хувийг дангаараа хангаж байгаа" гэв.
Салбартаа олон зүйлийн анхдагч болсон 20 орчим жилийн түүхт “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн ууган ажилчдын гол төлөөлөгч нь Ганбат гэж хамт олон нь нэрлэж байв
Манай улсад Польш, Хятадаас импортоор олон төрлийн дэвтэр орж ирдэг. Тэдний ихэнх нь хуудас нимгэн учраас араасаа гэрэлтдэг, үзгээр бичихэд уудаг зэргээр чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол их гардаг. Харин “Таван богд менежмент” компанийн "Улаанбаатар принт" хэвлэх үйлдвэрийн хувьд дотоодын дэвтрийн зах зээлийг 100 хувь хангах боломжтой гэдгийг тэд хэлж байна. Иймд импортоор орж ирж байгаа чанаргүй, түүнийгээ дагаад өртөг бага, эрүүл ахуйн стандарт хангаагүй дэвтрүүдэд хяналт, хориг тавьж баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэлээ бодитойгоор дэмжих шаардлагатай байгаа юм.