"Дабл вүүд" ХХК-ийн хамт олон хүний биед сөрөг нөлөөгүй, эко бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байна. Тус хамт олон өдөрт 100 хаалга үйлдвэрлэх хүчин чадал бүхий автомат тоног төхөөрөмжтэй гэдгээ бидэнд танилцуулсан. Хүний биед сөрөг нөлөөгүй, олон улсын стандартад нийцсэн хаалга, тавилгыг дотоодын барилгын компаниудад хүссэн хэмжээ, загварын дагуу үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаагаа тэд бахдан ярьсан юм. Цаашид модон эдлэлийн гол түүхий эд болох ДСП хавтанг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж байгаа аж.
"Дабл вүүд" ХХК-ийн Ерөнхий захирал Л. Даваадоржтой уулзаж ярилцлаа.
-Үйлдвэрийнхээ хүчин чадлын талаар танилцуулахгүй юу?
-Манай үйлдвэр өдөрт 100, жилдээ 20-30 мянган ширхэг хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай. Европ стандартын дагуу Герман технологиор хаалгыг үйлдвэрлэж байна. Япон, Герман тоног төхөөрөмжийг Тайвань улсад угсруулсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд маань хагас болон бүрэн автомат.
Өдөрт 100, жилдээ 20-30 мянган ширхэг иж бүрэн хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай.
-Европ стандартын дагуу эко бүтээгдэхүүн гэж нэрлээд байгаа нь ямар учиртай вэ?
-Европ стандарт гэдэг нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашигладаг стандарт юм. Импортоор орж ирсэн бүтээгдэхүүний гарал үүсэл, ямар түүхий эд материалаар үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг. Үүний улмаас хүний биед төрөл бүрийн харшил үүсэх нөхцөл ч бүрдэх шалтгаан болдог. Нэг хаалга хийхдээ нийт 15-16 дамжлагаар дамжиж хэрэглэгчийн гарт очдог.
Импортоор орж ирсэн бүтээгдэхүүний гарал үүсэл, ямар түүхий эд материалаар үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг.
-Эх орондоо хаалга үйлдвэрлэж эхэлсэний давуу тал нь юу вэ?
-Эх орондоо үйлдвэрлэж эхэлсэнээр хэрэглэгч нэг хэвийн загвараар биш өөрийн хүссэн хэмжээ, өнгө дизайны дагуу хаалга, тавилгаа захиалан хийлгэх боломжтой юм. Бид өөрийн хаалгандаа хоёр жилийн баталгаа өгдөг.
-Дотоодын хөрөнгө оруулалттай компани бий болохын хэрээр ажлын байр нэмэгддэг. Танай компани хэдэн ажлын байрыг бий болгоод байна вэ?
-Дотоодын хөрөнгө оруулалтаар уг компанийг байгуулснаар байнгын 15-20 ажлын байрыг бий болгосон. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр импортоор урсах мөнгөний урсгал монгол хүндээ үлдэх нэг том боломж бүрддэг давуу талтай.
.
-Импортын хаалга яагаад сөрөг нөлөөтэй, гомдол дагуулаад байдаг юм бол?
-Импортоор орж ирсэн хаалганууд хэд хэдэн эрсдэлийг дагуулж байдаг. Тээвэрлэлтийн зардал их байхаас гадна хол замд гажин угсралт, суурилуулттай холбоотой олон асуудал үүсдэг. Үүний улмаас барилгын компаниудын санал хүсэлд үндэслэж дотоодын зах зээлийг хангах хаалганы үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар шийдсэн юм.
-Барилга угсралтын салбарт олон саад бэрхшээл тулгардаг. Үүний нэг нь бол хэмжээ байдаг шүү дээ?
-Бид захиалагч газартайгаа уулзаж хаалганы хэмжээг авдаг. Ингэснээр бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очсоны дараа ямар ч гологдол үүсэхгүй байх баталгааг өгч байгаа юм. Харин импортын бүтээгдэхүүнд ийм боломж байдаггүй.
Бид захиалагч газартайгаа уулзаж хаалганы хэмжээг авдаг.
-Цаашдын зорилгоо манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Импортын бараа бүтээгдэхүүнээс илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажиллаж байна. Модон эдлэлийн анхдагч түүхий эдийг эх орондоо үйлдвэрлэх зорилт тавиад байна. ДСП буюу сайн чанарын хавтанг эх орондоо үйлдвэрлэж борлуулах ажлыг судалж эхэлсэн. Ингэснээр дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй экспортонд гаргах боломж бүрдэнэ.
-Та бүхний хийж буй бүтээгдэхүүн үнэхээр цаг үеэ олсон, барилгын компаниудад төдийгүй иргэдэд хэрэгтэй зүйл болжээ. Улам их амжилт хүсье.
-Баярлалаа. Танай төслийн хамт олонд ч баярлаж буйгаа илэрхийлье.Үндэсни үйлдвэрлэгчдээ дэмжиж буй танай хамт олонд ч улам их амжилт хүсье.
ДСП буюу сайн чанарын хавтанг эх орондоо үйлдвэрлэж борлуулах ажлыг судалж байна.