“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд “Ачуут гол”эмнэлгийн их эмч, анагаах ухааны доктор Г.Машбаттай ярилцлаа.
- Уламжлалт анагаах ухааны “Ачуут гол”эмнэлэг хэдэн онд байгуулагдсан бэ?
- Манай эмнэлэг 2004 онд байгуулагдаж эрүүл мэндийн салбарт тасралтгүй 12 жил үйл ажиллагаа явуулж байна. “Ачуут гол”эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмийн болон засал эмчилгээ хийдэг. Засал эмчилгээ дотроо элэгний B,С вирус, хатуурал, цирроз, хавдраас урьдчлан сэргийлэх зорилгоор хануур заслын эмчилгээ хийдгээрээ онцлогтой.
Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 12 жил үйл ажиллагаа явуулж байна
- Хануур заслын эмчилгээг мэргэжлийн эмч нар хийх нь гарцаагүй. Баг хамт олноо хэрхэн бүрдүүлсэн бэ?
- Нарийн мэргэжлийн доктор, профессор гэсэн дөрвөн зөвлөх эмч ажилладаг. Мөн хануур засал, дотрын чиглэлээр нарийн мэргэшсэн эмч нар ажиллаж байна. Бид хэт нүсэр бүтэцтэй бус чадварлаг цомхон баг бүрдүүлснээрээ онцлогтой.
Бид хэт нүсэр бүтэцтэй бус чадварлаг цомхон баг бүрдүүлснээрээ онцлогтой
- Эмнэлгийн хүчин чадлыг уншигчдад танилцуулбал?
- Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 20 ортой бөгөөд үзлэг шинжилгээ хийж байна. Түүнчлэн судалгааны баг хөдөө орон нутагт ажилладаг. Судалгаагаа өнөөдрийн байдлаар есөн аймагт хэрэгжүүлээд байна. Хамгийн сүүлд “Өмнөгөвь-1”, ”Өмнөговь-2” төслийг бие даан санхүүжүүлж зохион байгууллаа. Монгол орны таван бүсэд элэгний эмгэгийн талаар судалгаа хийж байна.
Монгол орны таван бүсэд элэгний эмгэгийн талаар судалгаа хийж байна
- Танай эмнэлэг хануур эмчилгээгээр онцлогтой. Хануур эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Хануур засал эмчилгээ бол нэг удаагийн багажаар өвчтөний биеийн жин, тамир тэнхээ зэргийг харгалзан үзэж таван цулын өвчнийг ихэвчлэн ханадаг. Монголчууд эрт дээр үеэс хануур засал эмчилгээг өргөнөөр ашиглаж ирсэн. Хүний биеийг ханадаг 77-79 судас байдаг. Эдгээрээс манай эмнэлэгт 60 гаруй судсыг ханаж байна. Хануур эмчилгээний үр дүн маш богино хугацаанд гардаг. Монгол хүний бие махбодид таарсан эмчилгээ бөгөөд өртөг багатайгаараа онцлогтой. Мөн хөдөө орон нутаг, суурин газар зэрэг хаана ч хийх боломжтой Монгол анагаах ухаан юм. Уламжлалт анагаах ухаанд алтан зарчим бий. Энэ нь цулын өвчнийг хануураар, савын өвчнийг туулгаар зас гэсэн зарчимтай. Хүнд таван цул, зургаан сав эрхтэн гэж байдаг.
Цулын өвчнийг хануураар, савын өвчнийг туулгар зас гэсэн зарчимтай. Хүнд таван цул, зургаан сав эрхтэн гэж байдаг
- “Ачуут гол” эмнэлэгт хандсан хүмүүст ямар эмчилгээ голчлон хийж байна?
- Харвалтаас сэргийлсэн хануур эмчилгээ болон элэгний бүх төрлийн өвчнийг хануурын аргаар эмчилдэг. Түүнчлэн сүүлийн үед элбэгшиж буй сахарын өвчнийг анагааж байна.