Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөр 2016 онд Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ уриатай үргэлжилж байна. Үндэсний үйлдвэрлэгчид төслийг дэмжин, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд элссээр байна. “Хан гарвал” компанийн захирал Д.Мөнх-Эрдэнэ Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элсэн, Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аяныг дэмжиж буйгаа илэрхийлэв.
“Манай компани вакуум цонх, хаалга үйлдвэрлэдэг. Масс агентлагийн хэрэгжүүлж буй төсөл цаг үеэ мэдэрсэн, баялаг бүтээгчдийн хүсэн хүлээж байсан ажил болсон. Тиймээс би дэмжин холбоонд гишүүнээр элсэж, энэ жил уриа болгож буй Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аяныг дэмжиж байна. Танай хамт олонд улам их амжилт хүсье” гэв.
Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аяныг дэмжиж байна