Манай улсын бетон зуурмагийн үйлдвэрлэлд Хятад, Солонгосын хямд үнэтэй, чанар муу үйлдвэрүүд дийнлэнх байр суурийг эзэлж байна. Тэгвэл үндэсний үйлдвэрээ дэмжиж, “Монгол хүн л монгол орноо хөгжүүлнэ” гэх үгийг эрхэм уриагаа болгосон “Грийнтех индастри” ХХК-ийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн маань нэг хэсэг байлаа. Хэрэглэгчдэд шаардлагатай бетон зуурмагийг хүссэн хугацаанд нь захиалсан хэмжээний дагуу хүссэн газар нь тээвэрлэн хүргэж үйлчилдэг энэ хамт олон "Цаг хугацаа-Өндөр чанар"-ийг гол зарчмаа болгон ажилладаг байна.“Грийнтех индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Мягмаржавтай ярилцлаа.
Зах зээлд байгаа олон бетон зуурмагийн компаниудаас танайх юугаараа онцлог юм бэ?
Манай компани 2012 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай байгуулагдсан. 2013 онд цагт 120 м/куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, 2014 онд цагт 180 м/куб бетон үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрээ барьсан. Стандартын шаардлага хангасан, бүрэн автомат хоёр үйлдвэр байгуулсан гол санаа нь нэг дор хоёр өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дээрээс нь нэг үйлдвэр маань эвдрэх, зогсох тохиолдолд нөгөөх нь нөхөж ажиллах бодлоготой. Ингэснээр захиалга их ирсэн үед ч ямар ч асуудалгүй зуурмаг нийлүүлэх боломжтой юм. Монголд хийдэг бүх төрлийн маркаар цагт 300 м/куб бетон зуурмаг үйлдвэрлэнэ.
Компанийн гол зарчим гэвэл. Бүтээгдэхүүн нийлүүлэхдээ юун дээр анхаарч ажилладаг вэ?
Бид аль болох хурдан хугацаанд хамгийн чанартай бетон зуурмагийг үйлдвэрлэж, захиалагч талдаа нийлүүлэхийг боддог. Тэгээд ч бидний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа барилгад үр хүүхдүүд, эх орны маань хойч үе амьдрах учраас чанартай байх зарчмыг эрхэмлэдэг. Одоогоор эдийн засгаас шалтгаалаад салбарын харилцагчид өмнөх үе шигээ олноор нь бүтээгдэхүүн захиалах боломжгүй болсон байна. Гэхдээ бид энэ бүхнийг сөрж гарахын төлөө ажиллаж байна.
Зах зээлд байгаа бетон зуурмагийн үйлдвэрүүд ихэнх нь Хятад, Солонгосынх байгаа санагдсан?
Тийм л дээ. Манай зах зээлд гадны үйлдвэрүүд дийлэнх байр суурийг эзэлдэг. Хэрэглэгчид хямд үнээс нь болоод чанар нь муу гэдгийг мартаж орхидог. Яг үүнээс нь л чанаргүй барилгын асуудалд хөндөгдөж байгаа юм шүү дээ. Харин төр засаг, барилгын компаниуд үндэсний үйлдвэрүүдээ дэмжвэл бид дотоодын зах зээлээ бүрэн хангах боломжтой.
Тэгвэл давуу чанарыг бий болгож байгаа түүхий эдээ хаанаас авдаг вэ?
Бетон зуурмаг элс, хайрга, дайрга, цемент гэсэн дөрвөн түүхий эдээс бүтнэ. Эдгээр нь чанартай байж сайн зуурмаг бий болно. Манай компанийн хувьд бетон зуурмагийн уян харимхай, бат бэх чанарыг бий болгодог бүтээгдэхүүнээ БНСУ-аас оруулж ирдэг. Бусад үндсэн түүхий эдүүдээ эх орноосоо хамгийн чанартайг нь сонгохыг боддог. Үүнээс гадна бетон зуурмагаа зах зээлд гаргахаас өмнө өөрийн үйлдвэрийн лабораторт чанарын хяналт хийж, хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулдаг.
Танай компанийн гар бие оролцсон бүтээн байгуулалтуудаас дурдаач?
Сүүлийн судалгаагаар манай компани дотоодын нийт зах зээлийн 4 хувийг эзлэж байгаа. Бид байгуулагдсанаасаа хойш улсын хэмжээний 10-аад, хувийн хэвшлийн 50 гаруй бүтээн байгуулалтад оролцож ажилласан. Тухайлбал, Цус сэлбэлт судлалын төв болон хэд хэдэн орон сууцны хотхоны бүтээн байгуулалтад оролцсон.
Ярилцсанд баярлалаа.
Харилцах утас: 8811-6032, 8811-0371