“Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ”аяны хүрээнд оёдол загварын салбарт баялыг бүтээж буй “Амно фейшн”ХХК-ийн захирал Б.Уранчимэгтэй ярилцлаа.
- “Амно фейшн”ХХК-ын хамт олон ямар зорилгыг өмнөө тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?
- Манай компани 1993 оноос хойш буюу 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа дэлхийн брэндийн жишгийн дагуу чанар, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгосон. Мөн бид үйлдвэрийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2009 оноос эхлэн европын орнуудад эрэгтэй эмэгтэй пальтог экспортод гаргаж байна.
- Хэдэн төрлийн бүтээгдэхүүйн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний онцлог давуу талыг танилцуулахгүй юу ?
- Бид эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн гадуур хувцас, албан байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар дүрэмт болон ажлын хувцасыг үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн технологийн дамжлага бүрт чанарын удирдлагын системийг нэвтрүүлснээрээ онцлогтой.
- Аливаа байгууллагын амжилтын үндэс бол ажиллах хүч байдаг. Мэргэжлийн хүмүүсээр баг хамт олноо бүрдүүлсэн нь ажиглагдлаа?
- Тэгэлгүй яахав. Ажиллах боловсон хүчин бол хамгийн чухал зүйл. Тиймдээ ч тэдэн рүүгээ чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахыг эрмэлздэг. Манай компанид таваас доошгүй жил ажилласан чадварлаг загвар зохион бүтээгчид, мэргэжлийн оёдолчид ур ухаанаа шингээж олон төрлийн бэлэн хувцас үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.
- Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцахгүй юу?
- “Амно фейшн” ХХК цаашид одоо үйлдвэрлэж байгаа нэр төрлөө олшруулж хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэндийг үйлдвэрлэнэ.
Холбоо барих
89-05-11-12
89-05-11-10