Монголд үйлдвэрлэв -Миний хэрэглээ аянд жүжигчин А.Туяа нэгдлээ.
А.Туяа: Миний бие жүжигчин, хөөрхөн Дөлгөөнийхөө дуудлагаар Монгол үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд нэгдэж байна. Энэхүү аянд би өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлээ сонгосон. Өдөр бүр, өглөө болгон би шоколад иддэг. Бас монголчуудынхаа хийсэн киног театрт очиж үзэх дуртай. Миний хувьд маш үндсэрхэг үзэлтэй. Тиймдээ ч хэрэглээндээ аль болох үндэсний үйлдвэрийнхээ бараа, бүтээгдэхүүнийг сонгох дуртай. Би урьд нь монголчуудыг дотооддоо мебель, буйдан үйлдвэрлэдэг гэж бодоогүй. Харин Бест буйдангийн хийсэн буйданг хэрэглэж үзээд үнэхээр бахархсан.