Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 5-р сарын 6-нд батлагдсан. Мөн энэ онд Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас Хоршооны тухай хуулийн гол зохицуулалтууд болон 100 жилийн ойн хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тодрууллаа.
-Энэ оны 5-р сарын 6-нд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсан. Хууль хэрэгжсэнээр хоршоологчдод ямар үр нөлөө үзүүлэх вэ?-Хуулийн гол үр дүн, ач холбогдол хөдөө орон нутагт байгаа иргэд, малчид, тариаланчдын амьдрал ахуйд шууд нөлөөлнө. Тэд хамтаараа нэгдээд аж ахуйгаа эрхэлж чадах юм бол илүү үр дүнд хүрнэ. Өөрсдийнхөө амьдрал ахуйг сайжруулахаас гадна орон нутгийнхаа хөгжилд нэмэр болно гэсэн үг. Хот хөдөөгийн ялгаа их байна. Улаанбаатар хөгжил сайтай, орон нутаг хөгжил муутай учир хот руу шилжин ирэх хөдөлгөөн их байна. Тэгэхээр энэ хууль амьдралд хэрэгжээд эхэлбэл эсрэгээрээ орон нутаг руу шилжих хөдөлгөөн нэмэгдэнэ. Бид нэгдээд тухайн амьдарч байгаа орон нутагтаа ямар ч төрлийн хоршоо байгуулж болно. Ингэснээр хамтын капитал үүсгэж, өөрсдийн гэсэн хөрөнгөтэй болох хоёрдугаарт, орон нутагтаа шаардлагатай зүйлийг хийх гол нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт орсон. Мэдээж хоршоо сайн дурын үндсэн дээр байгуулагдана. Нэг суманд олон хоршоо байх шаардлагагүй. Зарим судлаачид нэг багт нэг хоршоо гэдэг асуудал ярьж байна. Энэ бол чөлөөтэй, нээлттэй. Бид 2020 онд сумын загвар хоршоо гэж байгуулсан. Малчдын, тариаланчдын, хосолмол гэсэн 3 хоршооны загварыг боловсруулсан. Нэг хоршоог дунджаар 900 саяас 1 тэрбум орчим төгрөгөөр байгуулах тооцоолол гарсан.
-Хоршоог хөгжүүлэх чиглэлээр төрийн зүгээс өөр ямар бодлого хэрэгжүүлж байна?-Ирэх жил бид сум хөгжүүлэх санг, хоршоо хөгжүүлэх сан болгоно. Тэргүүн ээлжид шаардлага хангасан хоршоонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Нэг суманд таван талхны цех байгуулаад тавуулаа үр ашиггүй ажилладаг биш хоршоо болж нэгдээд үр ашгаа хуваагаад авчихдаг болох хэрэгтэй. Жишээ нь, хоршооны гишүүн гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс талх худалдаж авбал дараа нь ашиг ирэхгүй, харин хоршооноосоо авбал жилийн эцэст ашгаасаа хувь хүртэнэ. Малчид ноолуураа ченжид өгөх үү, махаа улаанбаатар хүртэл авчраад алдагдалтай өгөх үү эсвэл хоршоондоо өгөх үү гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Хэрвээ хоршоондоо өгвөл орон нутгийн иргэдийн амьдрал ахуй, ашиг орлого нэмэгдэнэ. Нөгөө талдаа Улаанбаатар хотын хэрэглэгчид гарал үүслийн баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт боловсруулсан, тээвэрлэлтийн шаардлага хангасан тээврээр хүргэгдсэн, дунд нь үнийн өсөлт нэмдэг ченж гэж субъект байхгүйгээр зах зээл дээрээс худалдан авах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ нь аль аль талдаа давуу тал үүсгэж байна. Энэ мэтчилэн нэлээн олон зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн. Судлаач, эдийн засагчид энэ хуулийг сайн болсон гэж дүгнэж байгаа. Тиймээс ард иргэдэд хуулиа сайн ойлгуулах нь чухал.
-Урьд нь буюу социалист нийгмийн үед манай улсад нэгдэл, хоршоо гэж байсан. Одоо байгуулахаар зорьж байгаа хоршоо юугаараа ялгаатай вэ?-Энэ хоршоо нь өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан хоршооноос ялгаатай. Тэр үед хоршооны хөрөнгө төрийн, нийгмийн өмч байсан. Харин одоо өөрийнхөө хөрөнгөнд өөрөө хяналтаа тавиад, өөрөө менежментээ хийгээд, хувь нэмрээ оруулаад хоршоогоо байгуулна. Үүгээрээ ялгаатай учир хоршооны гишүүд үр өгөөжөө илүү хүртэнэ. Энэ хоршооны загварыг дэлхийн олон улс орон туршиж амжилттай хэрэгжүүлсэн. Жишээ нь, Солонгос улс дайны дараа маш ядуу орон байсан. Тэгвэл өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд хамгийн том түлхэц үзүүлсэн бүтэц нь хоршоо байсан. Монголд хоршооны хөдөлгөөн бий болоод 10 гаруй жил явсан боловч иргэдэд сайн ойлгуулж чадаагүй, хууль эрх зүйн орчны суурь бүрдээгүй байхад хүчээр хийх гэж оролдсон учир ахисан амжилтад хүрээгүй. Тодорхой түвшинд бол хүрсэн. Тэгэхээр хоршоог хөгжүүлэхийн тулд эхлээд соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх ёстой.
-Хоршооны тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлд ямар ажил хийж байна?-Хууль батлагдсанаас хойш хэд хэдэн журмыг боловсруулан батлуулах шаардлагатай. Эдгээрээс заримыг нь батлуулсан, зарим нь удахгүй батлагдана. 330 суманд байгаа Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгож төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлнэ. Энэ бол нэлээн техник ажиллагаа, цаг хүч шаардсан ажил.
-Тэртээ 100 жилийн өмнө манай улсад хоршоо үүссэн байдаг. Тэр үеийн түүхээс товч дурдвал? -Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж байна. 1921 онд Ардын харилцан туслалцах хоршоог байгуулж байсан түүхтэй. Энэ хоршоо худалдаа, түүхий эдийн зуучлал хийхийг зорьсон. Тухайн үеийн зорилго өнөөгийнхтэй яг ижил байв. Тэр үед хятадын худалдаачид бүх түүхий эдийг хямд үнээр худалдан авдаг байсан учир малчдадаа ашигтай байдлаар буюу хоршоогоор дамжуулан гадны зах зээлд өндөр үнээр борлуулах бодлого баримталж байсан. Өнөөгийн зорилго үүнээс ялгаагүй. Тэгэхээр энэ ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан орчин үеийн технологи ашиглаад хэрэгжүүлэх зорилго тавьж байна. Мөн ард иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, эхний ээлжид сайн ажиллаж байгаа хоршооддоо дэмжлэг үзүүлэх, ижил төрлийн хоршоог олноор бий болгох зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудад хандаж, загвар хоршоогоо үе шаттай танилцуулах ажлыг тууштай зохион байгуулж байна.
-Ойн хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?-Хоршооны тухай хууль батлагдсан мөн 100 жилийн ойг тохиолдуулан ард иргэдэд хоршооны талаарх мэдээллийг түгээх, соён гэгээрүүлэх, хөрөнгө санхүүгээр дэмжлэг үзүүлэх, 2022 оныг хоршоог дэмжих жил болгон зарлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ сарын сүүлээр хоршоологчдынхоо чуулганыг хийж өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь алдаа оноогоо дүгнэж, ирэх 100 жил хэрхэн ажиллахаа төлөвлөнө. Түүнчлэн хоршоологчдынхоо бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Эдгээрээс гадна идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг сурталчлах ёстой. Хоршооныхоо түүхийг харуулсан баримтат кино, ном хэвлүүлэх ажлыг хийх гэж байна. Хоршоогоор дамжуулан орон нутгийг хөгжүүлэх нь хамгийн зөв алхам гэдгийг олон нийтэд ойлгуулах нь нэн тэргүүний чухал ажил юм. Ингээд зорилгоо бүгд ойлгоод нэгдэж чадах юм бол хөрөнгө санхүү, сэтгэл гарна гэж харж байгаа.
ЭХ СУРВАЛЖ: ZARIG.MN