Баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэл улс орны нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг салбар. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, дэмжих талаар төр засаг, улс төрчид ярьж зарим арга хэмжээ авч ирсэн. Тэгвэл өнөөдөр энэ салбарт ямар үр дүн гарсан гэж та харж байна вэ?
Ч.Даваабаяр: Төрөөс жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажил хийж ирсэн. Үүнээс гадна олон улсын донор байгууллагуудын төсөл хөтөлбөрүүд, арилжааны банкуудын бизнесийг дэмжих зээлүүд бий. Гэвч жижиг дунд үйлдвэрийн салбар огт хөгжөөгүй. Харин эсрэгээрээ 2019 онд ЖДҮ хэрэг гарсан. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хүртэх боломжийг улс төрчид, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ах дүү хамаатан садан, танил тал нь мэдээлэлд ойр байдлаа ашиглаад хүртчихсэн. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан Ерөнхий прокурор УИХ-ын хуралдааны танхимд хэлж байсан шүү дээ. Бичлэг нь цахим орчинд одоо ч бий. Үүнээс хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүр хүнд байдалд ороод байгаа. Цар тахлаас өмнө Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжаад бараг хоёр их наяд төгрөгийн санхүүжилт гарсан юм билээ. Ингээд үзэхээр маш их мөнгө гарсан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль, журам ч олон байгаа ч өнөөг хүртэл хөгжөөгүй нь харамсалтай. Үүний учир нь бодлогын дэмжлэг жинхэнэ үйлдвэрлэгч нарт бүрэн дүүрэн хүрээгүйд бий. Яахав төр засгаас дэмжлэг аваад нийслэл, аймаг, суманд сайхан сайхан үйлдвэр боссон нь үнэн. Гэхдээ энэ нь маш цөөхөн. Төрөөс үзүүлж буй дэмжлэг, зээлийн ихэнх нь буруу гараар ороод алга болсон. Өөрөөр хэлбэл Хятадын эсвэл Солонгосын бизнес эрхлэгчдийг дэмжсэн гэхэд хилсдэхгүй. Нэг ёсондоо үйлдвэрлэл дэмжих мөнгө нь юань, ам.долларт хөрвөж гараад импортын бараа, бүтээгдэхүүн болоод орж ирсэн. Яагаад гэвэл манай улс бараа бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас авч байна шүү дээ.
Монгол Улсад боловсруулах үйлдвэр байхгүйн хор уршгийг амсах боллоо. Эрээнд цар тахлын халдвар гараад хил хаагдахад үнэ өсөөгүй бараа бүтээгдэхүүн үлдсэнгүй. Бүр өдөр, цаг минутаар өсч байна. Зарим үйлдвэрүүд түүхий эдийн хомстолд орж үүд хаалгаа хаахад хүрснээ мэдэгдээд эхэллээ. Ядаж л бид газар тариалангаа хөгжүүлж чадсан бол өнөөдөр хил хаагдахад нарийн ногооны хомстолд орохгүй байлаа. Импортын хүнс баталгаатай биш. Ямар нөхцөлд тарьж ургуулсан, химийн бордоо хэрэглэсэн эсэх, хэрхэн үйлдвэрлэсэн зэргийг бид мэдэхгүй. Зөвхөн энэ жишээний цаана Үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна гэсэн үг шүү дээ. Ийм учраас Үндэсний аюулгүй байдал, өөрсдийн эрүүл мэнд гээд олон зүйлийг бодож жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой гэдгийг өнөөдөр цар тахал бидний ой тойнд тултал ойлгуулж байна.
-Тэгэхээр баялаг бүтээнэ гэдэг бол үндэсний үйлдвэрлэл гэдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар улс орны нийгэм эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байна вэ?
Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин ажиллаж байна. Бүх улс оронд жижиг дунд үйлдвэрлэл нь их алдартай. Учир нь тухайн улс орны нийт хүн амын 80-90 хувь нь энэ салбарт ажилладаг. Манай улс бас ялгаагүй. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж байна. Энэ салбар эдийн засагт том хувь нэмэр оруулж жин дардаггүй. Том аж ахуйн нэгжүүд улс орны эдийн засгаа чирж явдаг л даа. Жишээ нь Монголын ТОП-100 гэсэн аж ахуйн нэгж гэж бий. Үүнд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” гээд орно. Тэдэнтэй жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг харьцуулшгүй, жилд тэрбум тэрбум төгрөгийн татвар төлдөг, улсын төсөвт дэм болдог. Харин жижиг дунд үйлдвэрлэлийн салбар улсын төсөвт их хэмжээний татвар төлөхгүй ч гэсэн маш олон хүнийг ажлын байраар хангадаг стратегийн чухал салбар. Ийм учраас улс орнууд уг салбарын эрх зүйн орчныг уян хатан болгож, Засгийн газраас нь хөнгөлөлттэй зээл олгож ирсэн. Хэрэв энэ салбар дампуурвал ажилгүйдэл, ядуурал огцом нэмэгдэнэ. Үүнийг дагаад гэмт хэрэг зөрчлөөс өгсүүлээд улс оронд эмх замбараагүй байдал бий болох зэргээр нийгмийн сөрөг үр дагавар газар авна гэсэн үг.
Та яриандаа Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл дорвитой хөгжөөгүй гэлээ. Гэхдээ аж амьдарлаа залгуулах, ажлын байраа алдчихалгүй аваад үлдчих юм сан гэсэн үйлдвэрлэгч олон бий. Цар тахлын хүнд хэцүү өнөө үед баялаг бүтээгчид ямар нөхцөл байдалтай байна вэ?
Ч.Даваабаяр: Манай холбоо өнгөрсөн оны сүүлч энэ жилийн босгон дээр цар тахал жижиг дунд үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж буй талаар улс орны хэмжээнд томоохон судалгаа хийсэн. хатуу хөл хорионы үеэр хийсэн судалгаа учраас үйлдвэрлэгч нартай утсаар холбогдож авсан юм. Энэ судалгаагаар жижиг дунд үйлдвэрлэгчдийн 50 хувь нь дампуурсан, 30 хувь нь цомхтгол хийсэн, үлдсэн хувь нь үлгэн салган ажиллаж байсан. Тэгээд бэлэн мөнгө, эргэлтийн хөрөнгийн хомстолд орлоо. Одоо хоёр, гурван сая төгрөг л үлдлээ гэж хэлсэн юм. Үүнээс хойш бараг нэг жил өнгөрлөө. Тэгэхээр өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэгч нар ямар нөхцөлд байгаа нь тодорхой шүү дээ. Учир нь ард түмэн ковидын өмнөх шиг амьдарч чадахгүй айдастай байна. Ойрын хавьтал болчихвол хамт олноороо PCR шинжилгээ өгдөг болсон. Тэгээд сөрөг хариу сонсвол баярладаг. Яагаад гэвэл сэтгэлгээний ковид бас тусаад байна шүү дээ. PCR шинжилгээ өгөхөд 100 мянган төгрөг, мөн хувийн зардлаар, гэрээрээ эмчилгээ хийлгэж буй хүмүүс маш олон байна. Одоо бас ковидын дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой гэдэг асуудал гарч ирсэн. Мөн эрүүл байхын тулд гар ариутгагч, амны хаалт авахаас өгсүүлээд байгууллага, хувь хүний зохиомол зардал нэмэгдсэн. Үүний хажуугаар бизнесээ авч явна, ажил хийнэ гэдэг том асуудал гарах болсон. Ингээд том ч бай жижиг ч бай бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Хүний нөөц дутагдаад эхэллээ. Эдийн засгийн ийм хүнд нөхцөлд бизнесүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад чанга шүү дээ. Өнөөдөр дэлхийн эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээс 2.3 пунктээр илүү унасан. Энэ хямрал манайд ч бас нөлөөлж байна. Иймд УИХ, Засгийн газар эдийн засгаа сэргээх, баялаг бүтээгчдээ дэмжих, ажлын байр хадгалах талаар дорвитой, цэгцтэй бодлого боловсруулж яаралтай арга хэмжээ авах ёстой. Засгийн газраас эдийн сэргээх бодлого чиглэлийн төсөл гаргах, ирэх оны төсвөө батлах гээд ажил өрнөж байгаа. Үүндээ жижиг дун үйлдвэр, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрт чамгүй мөнгө тавьж хөрөнгө оруулалт хийх учиртай гэж харж байна. Үүнээс гадна олон хувийн банкыг санхүүжүүлэх биш Төрийн банкыг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих банк болгон өөрчлөх нь зүйтэй. Ингэж байж уг салбарыг босгож ирэхгүй бол Монголын ард түмний 80-90 хувь нь ажилгүй болох магадлал тун өндөр байна. Өөрөөр хэлбэл гүн хямрал хаалга тогшоод байгаа юм. Одоо цар тахлын эсрэг гурав дахь тунг хийгээд эхэлсэн. Ингээд эдийн засгийн хямралтай “дайтах” цаг ирлээ. УИХ ирэх оны төсвийг 18 их наяд төгрөг гэж батлахаар хэлэлцэж байна. Энэ мөнгийг хаанаас яаж бүрдүүлэх нь тодорхойгүй юм. Цар тахлаас шалтгаалж хил гааль хаагдаж буй өнөө үед бид нүүрс, зэсээ зарах боломж хумигдлаа. Өнөөдөр ДЭМБ хүмүүс амны хаалтаа хэзээ авахыг мэдэхгүй байгаа. Ийм нөхцөлд эрсдэлийн менежмент сайн хийх ёстой. Төр засаг нь ч хувийн хэвшил нь ч өнөөгийн арга барил, менежментээ яаралтай өөрчлөөд явах нь оновчтой болов уу гэж бодож байна. Цаг хугацаа алдах тусам ард түмэн улам л ядуурна.
- Засгийн газраас эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хүрээнд танай холбоо төр засагтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Ч.Даваабаяр: Дэлхийд цар тахал ч дэгдэхтэй зэрэгцээд Монголд олон сонгууль явагдлаа. Тухайлбал, УИХ, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Эдгээр сонгуулийн “буянаар” иргэдийн хог, цахилгаан, дулааны мөнгийг тэглэсэн. Мөн зээл, төлбөрийг хойшлууллаа. Тэгээд өнгөрсөн долдугаар сарын 01-нээс хойш банкууд зээлээ татсан, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, татвар, НӨАТ-ын өр нэхэгдэх зэргээр ар араасаа цуварсан дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсч байна. Энэ дарамтыг тооцож үзээд хөнгөлөхийн тулд Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд жилийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэвч өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ зээл зогссон. Яагаад гэвэл сонгууль дуусан шүү дээ. Одоо ямар ч зээл банкууд гаргахгүй байна. Тэд эрсдэлээ тооцож үзээд тэр. Одоо цаашдаа яах вэ гэдэг асуудлыг Засгийн газар хэлэлцээд явж байна. Энэ 10 наяд төгрөгийн хоёр их наядын зээлийг одоо гаргаад байгаа. Уг зээлийн ихэнхийг нь банкаар дамжуулж олгосон. Маш бага хувийг нь Зээлийн батлан даалтын сан хариуцсан юм. Гэхдээ зээлийн батлан даалтын сан зээл олгодоггүй. Барьцаа хөрөнгө нь дутагдсан жижиг дунд үйлдвэрлэгч нарт 60 хүртэлх хувийн батлан даалт гарган өгдөг. Ингэснээр тухайн үйлдвэрлэгч хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэж байгаа юм. Ийм дэмжлэг авсан манай Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн олон бий. Тэд уг сангийн үйл ажиллагаанд ам сайтай байдаг. Зээлийн батлан даалтын сан сүүлийн жилүүдэд маш сайн ажиллаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгчид барьцаа хөрөнгө дутагдалтай учраас зээл авч чадахгүйд гол учир бий. Энэ дутагдалтай тал дээр нь дэмжиж тусалдаг төрийн байгууллага нь Зээлийн батлан даалтын сан. Цар тахлын хүнд үед жижиг дунд үйлдвэрлэгч нартай хамгийн ойр ажиллаж байгаа газар бол энэ сан юм. Зээлийн батлан даалтын санг олон нийтэд таниулах, жижиг дунд үйлдвэрлэгч нарт хүрч ажиллах тал дээр тус сангийн захирал Ш.Алтанчимэг сайн ажилласан. Аль болох олон жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжихээр ажилласны үр дүнд чамгүй хэмжээний зээл эзэндээ хүрсэн. Харин арилжааны банкаар дамжуулан олгож буй зээлд үйлдвэрлэгч нар гомдолтой байдаг. яагаад гэвэл банк барьцаа сайтайд нь зээл өгдөг. Цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдож хамгийн их хохирол амссан салбар бол жижиг дунд үйлдвэрүүд шүү дээ. Томоохон аж ахуйн нэгжүүд хэвийн байгаа. Хатуу хөл хорионы үед тэд л ажилласан. Одоо ч ажиллаж байна. Зээл авая гэсэн ч хангалттай барьцаа хөрөнгөтэй юм. Одоо энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Банкууд зээл хүссэн жижиг дунд үйлдвэрлэгчдийг Зээлийн батлан даалтын сан руу явуулахгүй байна. Хэрэв явуулбал зээл авах боломж нь бий. Зээлийн батлан даалтын сан хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлсэн. Дахиад ч нэмэгдүүлэх юм билээ. Ийм учраас Төрийн банкыг жижиг дунд үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч нарт зээл олгодог тогтолцоог бүрдүүлэх учиртай гээд байгаа юм. Тэгээд Зээлийн батлан даалтын сан, Төрийн банк хоёр хоршоод ажиллавал жижиг дунд үйлдвэрлэгч нар ёстой нөгөө хүсээд байгаа зээлээ авч чадна. Арилжааны банкууд эрсдэлээ тооцоод зээл өгөхгүй.
-Жижиг дунд үйлдвэрлэгч нар ер нь дээд тал нь хэдэн төгрөгийн зээл авах хүсэлтэй байдаг юм бэ?
Ч.Даваабаяр: Ихэнх нь 50-100 сая төгрөгийн зээл хүсдэг. Үүнд эргэлтийн хөрөнгө, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь багтсан байдаг. Гэвч барьцаа хөрөнгийн асуудалтай байгаа нь гаслантай. Үүнийг л Зээлийн батлан даалтын сан шийдээд ажиллаж байгаа юм.
-Танай холбоо Зээлийн батлан даалтын сантай цаашид яаж хамтран ажиллах төлөвлөгөө, зорилго байна вэ?
Ч.Даваабаяр: Манай холбоо Зээлийн батлан даалтын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний төв, ШӨХТГ гэсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Эрдэнэт хотод ажиллаад ирлээ.Одоо Төв аймагт ажиллана. Мөн энэ сарын 19-нд Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум хамтран зохион байгуулна. Бид цаасан дээрх санамж бичигт гарын үсэг зураад гоё зураг татуулаад цахим орчинд тавьдаггүй. Хийж буй ажил гарч буй үр дүнгээрээ ажлаа дүгнэж цэгнэж олон нийтэд харуулахын төлөө зорин ажиллаж байна. Дээрх форумд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын төлөөлөл оролцдог. Жилд нэг болдог хамгийн том арга хэмжээ. Энэ үеэр бид асуудлаа УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ярина. Цар тахлын энэ хүнд хэцүү үед манай холбоо Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллаж байгаа нь цаг үеэ олсон чухал зүйл. Төр хувийн хэвшлийн түншлэлийн нягт харилцаа, ажлын уялдаа холбоо сайтай байж л цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн хямралыг амжилттай даван туулна. Энэ хүнд үед Зээлийн батлан даалтын сан маш идэвхтэй ажиллаж байгаа. Өмнө нь Баялаг бүтээгчдийн холбоо энэ сантай хамтран ажиллаж үзээгүй. Иргэд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ч уг сангийн талаарх мэдлэг, мэдээлэл муу байсан. Бидний хамтын ажиллагааны үр дүнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл авч ажлын байраа хадгалаад үлдэх нь чухал. Нэг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч дампуурлаа гэхэд цаана нь монгол хүн л ажил, орлогогүй болно. Ийм учраас импортын бараа бүтээгдэхүүний хараат байдлаас гарахын тулд жижиг дунд үйлдвэрээ бодлогоор дэмжих ёстой. Өмнө нь манай улс Атрын 1,2,3 дугаар аян гээд гурилын хэрэгцээгээ өөрсдөө хангаж чаддаг болсон. Үүн шиг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих аян зарлаад хоёр, гурван жил явахад асуудлаа шийдэж чадна. Монголчууд ажилсаг ард түмэн шүү дээ. Гагцхүү төр засгийн томоохон дэмжлэг, цогц бодлого хэрэгтэй байгаа юм.
-Та яриандаа боловсруулах үйлдвэргүй учраас хүндрэлийн эх үүсвэр боллоо гэсэн. Тэгвэл боловсруулах үйлдвэр байгуулах сэдэл, төрөөс хүссэн дэмжлэг манай бизнес эрхлэгч нарт байна уу?
Ч.Даваабаяр: Бид боловсруулах үйлдвэрээ дэмжих ёстой гэсэн санал санаачилга гаргаад зургаан жил өнгөрлөө. Үүнээс гадна хийж бүтээж буй баялаг бүтээгчдийнхээ тухай нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэж байгаа. Бид одоогоор нийт 830 гаруй нэвтрүүлэг бэлтгээд олон нийтэд хүргэсэн. Манай төр засгийнхан, улс төрчид, иргэд зурагтаар түүнийг харж л байгаа шүү дээ. Тэгээд бүшд харж, үзэж, мэдэж байж боловсруулах үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа нь харамсалтай. Уг нь бид боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна гэж гэнэт гарч ирээд, шоудчихаад алга болоогүй. Боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна гэдгийг манай баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бүгд хэлж байгаа. Хэлсээр ч байх болно. Монголчууд бид боловсруулах үйлдвэр буюу түүхий эдээсээ бусдыг нь хийж чадаж байна. Түүхий эдээ дандаа гадаадаас авч байгаа юм. Жишээ нь шил, үйсэн бөглөө, бүтээгдэхүүний сав баглаа боодлын түүхий эдийг гадаадаас авдаг шүү дээ. Нэг цамц хийхэд хүртэл даавуу, товч, утсыг нь гадаадаас авч байгаа шүү дээ. Ийм учраас Монгол Улсад боловсруулах үйлдвэрийн асуудлаа яаралтай хурдан шийдэх ёстой. Тэгэхдээ бүсчилж, төвлөрүүлж хөгжүүлэх нь чухал. Өнөөдөр дурын хашаандаа үйлдвэрлэл эрхэлж байна. Ингэж болохгүй. Дэд бүтцийг нь шийдсэн төвлөрсөн газарт үйлдвэрлэлээ бүсчилж хөгжүүлэх цогц бодлого хэрэгтэй байгаа юм.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин