ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ: “ҮР МИНЬ”– Брэндийн үүсгэн байгуулагч
СОШИАЛ ХУУДАС: Uyanga Amarsaikhan (Facebook)
ХОЛБОО БАРИХ УТАС: 8045-5577; 9904-3937
БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ?
Үндэстэн болгон өөрийн гэсэн сэтгэл хөдлөл, бодлоо илэрхийлсэн өвөрмөц төрхтэй байдаг. Анх хүүгээ төрүүлээд ээж болсон тэр үеэс энэхүү брэнд маань үүссэн гэж хэлж болно. Хүүгээ хараад хүүгийнхээ тэр өхөөрдөм байдал, сэтгэлээс гарч байгаа тэр аз жаргалтай мөчөө хувцсаар илэрхийлэхийг хүсч байсан. Нярай хүүхэдтэй учраас яг энэ насны буюу 0-3 насны хүүхдийн хувцасны талаар сайн мэдлэгтэй болж, энэ насны хүүхдүүдэд зориулсан хувцас үйлдвэрлэх санаа төрж байлаа. Ав ээжүүдийн үрээ гэх тэр гайхалтай мэдрэмжийг бүтээхийг зорьсон. Бүтээгдэхүүнээ гар аргаар чимэглэж урлаж байгаа. Монгол хүүхдийн биеийн онцлог өөр учраас импортын бүтээгдэхүүнүүд тухгүй байх, амархан багадах зэрэг олон асуудал тулгардаг байсан юм. Тиймээс зөвхөн өөрийн үрдээ зориулаад зогсохгүй Монголдоо мэндэлсэн үрс бүхэнд тохирох, зохицох тэрхүү хувцаснуудыг үйлдвэрлье хэмээн шийдэж анх энэхүү брэндийг үүсгэж байлаа. Одоо үйл ажиллагаагаа явуулаад 4 жил болж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БИЗНЕСТ ТАНЬ ЯАЖ НӨЛӨӨЛӨВ? ӨНӨӨДӨР НЭВТРҮҮЛЭГТ ОРЖ БАЙГАА НЬ ШАЛТГААНТАЙ БАЙХ ?
Ковид эхлэхээс өмнөх үед манай байгууллагын борлуулалт маш сайн өсөлттэй байсан. Харин 2021 оны 11 сараас хойш доголдож эхэлсэн. Учир нь Үйлдвэрлэл хийхэд хамгийн том тулгамдсан асуудал бол түүхий эдийн болон барааны нөөцийн худалдан авалт байдаг. Манай компанийн хувьд хил хаалттай бас хөл хорионоос болоод бүтээгдэхүүний түүхий эдийн нөөцгүй болсон юм. Дээрээс нь худалдааны газруудыг үйл ажиллагаа явуулахгүй хорьсноос үүдээд бид:
- 1-рт бараа бүтээгдэхүүний хомстолд орсон.
- 2-рт Бизнесийн үйл ажиллагаа 100 хувьд доголдсон.
Гэвч бид түрээсийн төлбөр, ажилтны цалин хөлс, татвар , НДШ төлсөөр л байсан. Засгийн газар түрээсийн үнэ бууруулах, татвар, НДШ бууруулах тал дээр юу ч хийгээгүй. Ийм олон сар хорьж зогсоочхоод гаргаж байгаа шийдвэрүүд нь ААН-ээ бодсон бодитой шийдвэр байж чадахгүй байна. Сая Ковидын хөл хориогоор төр засаг маш гоё гоё шийдвэр гаргалаа гэж ярьсан. Гэтэл яг үнэндээ бол
Ковидын хөл хорионоос үүссэн бүх хүнд ачааг ААН-үүдэд, бизнес эрхлэгчдэд үүрүүлсэн.
Гарсан шийдвэр нь өөрөө бизнесийн үйл ажиллагаа нь 100 хувь зогссон ААН-үүдэд дэмжлэг биш бэрхшээл болсон. Жишээлбэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 66.1.Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно. гэсэн заалт байгаа. Уг заалтыг би буруу гэж байгаа юм биш. Гэхдээ тухайн ажилтны цалинг тасралтгүй тавих, дээрээс нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ өр төлбөргүй төлөхийн тулд бид нар тодорхой хэмжээгээр бараагаа татан авах, борлуулах хэрэгцээ гарна. Үйл ажиллагаагаа явуулаагүй тэг зогсолт хийж удаан хугацаагаар зогссон ААН-үүд ямар хөрөнгө нөөцөөрөө ажилтны цалин, тэр түрээс, татвар , НДШ төлөх вэ?
Ковидын хөл хорио ба ЖДҮ 2 их наядын талаар ярилцсан “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч, “Эхийн сэтгэлээр урлав" ХХК-ийн захирал А.Хулангийн ярилцлагыг бүрэн эхээр нь 2021 оны 04 сарын 18-ны Ням гарагт:
-
21:35 цагт Масс телевизээр
-
21:45 цагт ЕТВ телевизээр тус тус хүлээн авч үзнэ үү