SHARE TWITTER Арилжааны банкуудаар дамжуулан олгож буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг авахад ямар бэрхшээл тулгарч буйг хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ярилцаж олон нийтэд хүргэдэг “ЖДҮ 2 ИХ НАЯД” цуврал ярилцлагын зочноор “Санжайн хишиг” ХХК-ийн захирал Ш.Хангал оролцлоо Манай компани эрүүл мэндийн цай үйлдвэрлэдэг, нийт зургаан ажилтантай. Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх 170 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаа бөгөөд хоёр банканд хандсан. Одоогийн байдлаар гурав дахь банканд хандахаар материалаа бүрдүүлээд явж байна. Зээл авахад тавигдах шаардлагыг ерөнхийд нь хангаж байгаа ч анхан шатны бичиг баримт бүрдүүлэх ажил маш их цаг авч байна. Засгийн газраас НӨАТ төлөгч байх гэсэн ганц шаардлагатай бусад нь банкуудын тавьж буй шалгуур гэхээр хүмүүс НӨАТ төлөгч байх, барьцаа хөрөнгө байхад л болно гэж эндүүрч байна. Банк бүр өөр шалгуур тавьж байгаа ч ерөнхийдөө энгийн зээл авахад тавьдаг шаардлагууд өөрчлөгдөөгүй буюу маш их материал бүрдүүлэхийг шаарддаг хэвээр. Хүүг бууруулснаас өөр ямар нэг байдлаар зээл авах процессыг хөнгөвчилсөн шийдэл алга. Нийтэлсэн: Г.Лхагвадулам