“ЖДҮ ба хоёр их наяд” ярилцлагын хүрээнд эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.
-Эдийн засгаа сэргээх ажиллагаанд бүх л улс анхаарч байна. 10 их наядын төлөвлөгөөг зөв хэрэгжүүлэхгүй бол 2023 онд үр дүн гарахгүй байх вий гэх айдас байна. Эдийн засагч хүнийхээ хувьд та юу гэж харж байна?
-10 их наядын хөтөлбөр зарласныг нь маш ихээр талархаж хүлээж авсан. Иймэрхүү ААН рүүгээ чиглэсэн арга хэмжээг Ковид эхэлснээс хойш зургаан сарын дотор авч эхэлсэн. 2020 оны эхний хагас жилд улс орнууд эрүүл мэндээс гадна эдийн засаг руугаа чиглэсэн бодлого авч эхэлсэн. Харамсалтай нь Монгол Улс жил гаруй хугацаанд эдийн засаг, ААН-үүдээ хаясан. Зөвхөн эрүүл мэнд гэдэг зүйл рүүгээ 100 хувь төвлөрснөөр эдийн засаг ЖДҮ-чид хүнд байдалд орлоо. ЗГ арга хэмжээ авлаа. Иймээс хоцорсон ч гэлээ авах ёстой арга хэмжээ гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дөнгөж хэрэгжилт эхэлж байна. Хэдийгээр энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа ч энэ хөтөлбөр хэрэгжихгүй. Боломжийг нь төр өөрөө хаагаад байна. Төр гэдэг нэгдсэн институт. Ард иргэд, ААН-ийн төлөө бодлого нэг байх ёстой. Харамсалтай нь баруун гараараа дэмжээд, зүүн гараараа дарамталсан зүйл болж байна. 10 их наяд эдийн засаг санхүүтэй холбоотой арга хэмжээ. Гэхдээ хэрэгжүүлж байгаа нь Монголбанк, арилжааны банкууд. Ярьвал баруун талд нь Монголбанк, ЗБДС, зүүн талд Сангийн яам, ЗГ байна. Энэ хоёр институц бие биенээ үгүйсгэсэн бодлого явуулж байна.
-Яагаад хэрэгжихгүй гэж ?
-ЖДҮ хэмжээний ААН –ийг хуурсан цаг нөгчөөсөн зүйл л болж байна. Хөтөлбөрийн санаа нь эдийн засаг руугаа мөнгө оруулах. Энэ зөвхөн төрийн дарга нар зохиож олсон зүйл биш. Эдийн засагт орсон мөнгө нэгний санхүүжилт болно. Түүгээр иргэд ААН нөгөөгөө дэмжиж, барааг нь худалдан авна. Ингэж мөнгө солилцогдож эхэлснээр бизнес сэргэнэ. 10 их наядын хөтөлбөр ердөө л ийм зорилготой. Гэтэл 10 их наядыг зарласны хажуугаар энэ бол мөнгөний тэлэх бодлого. Гэтэл өнөөдөр Монголбанк эдийн засгаас мөнгө татах бодлогыг давхар хэрэгжүүлээд байна. Төвбанкны үнэт цаасаар дамжуулж маш их хэмжээний мөнгө татаж байна. Яагаад ЗГ нь мөнгө эдийн засагтаа оруулах гээд байхад Монголбанк нь эргээд татаад байгаа юм бэ. Сүүлийн гурван жил хэрэгжсэн.
-Тэгэхээр Монголбанкны үнэт цаасны хүүг бууруулах шаардлага тулгарч байна ?
-Хэрэгжүүлье гэж зорьж байгаа бол урьдач арга хэмжээ буюу Төвбанкы үнэт цаасны хүүг тэглэх үгүй бол гурваас доош хувийн хүүнд оруулах байсан. Тэгвэл арилжааны банкууд мөнгөө гаргая, зээлээ олгоё. Үгүй бол бид өөрсдөө ашиг олохоо байлаа гээд ААН-ийн хойноос хөөж эхэлнэ. Бараг барьцаагүй зээл олгож эхэлнэ. Монголоос бусад бүх улсад банкууд бизнесийнхээ хойноос хүүг нь буулгая, урт хугацаатай, барьцаагүй зээл олгоё гээд байдаг. Харамсалтай нь монголд бизнесийнхэн банкуудын араас хөөцөлдөөд байдаг.
-Манай холбоо бүх аймгуудтай холбогдон судалгаа хийхэд зээл авсан хүн бараг байхгүй байна л даа.
-Өгөхгүй ээ. Банкууд өгөхгүй, өгөх шаардлагагүй, зорилгогүй болоод байна. Эрсдэл хүлээж ААН-үүдэд гурван хувийн хүүтэй зээл өгснөөс Монголбанкинд зургаан хувийн хүүтэй хадгалуулсан нь дээр. Хэрэгжихгүй, арван их наядын хөтөлбөр дотор суусан хоёр их наядын хөтөлбөр хэрэгжихгүй. Яаралтай бодлогоо өөрчилж, Монголбанктай учраа олох хэрэгтэй. Төсвийн бодлого, мөнгөний бодолго хоёр хоорондоо зодолдоод байна. Үр дүнд нь ямар бодлого хэрэгжих вэ.
-Ковид цар тахлыг ашиглан боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй байгаа юм. Үгүй бол 95 хувь импортын бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Хил гааль хэзээ хамаагүй хаагчдихдаг. Импортоос хараат учраас үнэ өсдөг олон эрсдэл дагуулж байна?
-Хэрэв эдийн засгаа хөгжүүлье босгоё гэсэн бодлого барьсан бол тодорхой үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг болохуйц салбарт зээл олгох байсан. Гэтэл хөтөлбөрийг харахаар нэг ААН –д 500 сая төгрөгийн зээл гэж байгаа юм. Жижиг үйлдвэр 2-3 тэрбум төгрөгт босно. Дунд үйлдвэр магадгүй 7-8 тэрбум төгрөг, том нь 100 тэрбумаар яригдана.
“Түмэн шувуут”, “Баян” компани бүх өндөгний хэрэгцээг хангадаг гэж ойлгож байсан үгүй гэдгийг сая шинэ жилийн үеэр л мэдлээ. 50 хувийг нь хойд хөршөөс авдаг байсан гэдгийг бүх монголчууд мэдлээ. Уг нь Оросоос импортлоод байгаа 50 хувиа дотооддоо үйлдвэрлэе гэхэд л 500 сая төгрөгөөр шийдэж чадахгүй.