Инженерийн гараар мөрөөдлөө босгож, амжилтад хүрч болдгийг мянга, мянган залуу үед үлгэрлэн харуулсан энэ цагийн Шарк бизнесменийг энэ удаагийн “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтээ урилаа.
Энэ эрхэм бол уншигч та бүхний сайн мэдэх “Монгол базальт” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн Дарга, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Шарк Л.Ариунболд.
Энгийн нэг байгалийн чулууг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрийн аргаар 1550 цельсийн халууныг тэсвэрлэх чадалтай, дулаан, дуу болон ус чийгнээс тусгаарлах өндөр хамгаалалттай чулуун хөвөнг инженер хүний ур ухаанаар Монголдоо анхлан бүтээсэн. Г.Ариунболд хэн нэгний гишгэсэн мөр, алхсан жимээр явахыг, бусдын хийж, бүтээсэн зүйлийг дуурайхыг хүсээгүй, харин түүхийн хуудаснаа хөгжлийн шинэ жим үлдээх зорилготой шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээгч бизнесмен.
Бидний бизнес болзоо Өглөөний 09.00 цагт Нийслэл хотын төв цэг Орос элчингийн баруун хойно байрлах Сарнай цэцгийн дэлгүүр дээр уулзахаас эхэллээ.
Амжилттай яваа бизнесменүүдийн гол баримталдаг зарчим бол яахын аргагүй ЦАГ ХУГАЦАА. Аргагүй цаг сайн баримталдаг эрхэм маань 08:55 гэхэд Сарнай цэцгийн дэлгүүр– ийн үүдээр инээмсэглэн орж ирлээ.
HELLO CEO
Шинэхэн гавьяатад Монголын нийт баялаг бүтээгчдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч https://roseshop.mn/ Сарнай цэцгийн дэлгүүрийн хамт олон ажлын өндөр амжилт хүсч, дуртай цэцгийн баглаагаа сонгож, хайртай хүндээ хүргүүлэх үйлчилгээг бэлэглэлээ.
Төрийн ордон 2021 он
Монгол Базальт ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн Дарга Л.Ариунболдыг Монголдоо анхдагч базальт чулуу ашиглан чулуун хөвөн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж, Монгол улсын Аж үйлдвэрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баяраар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасан билээ.
Ээждээ сюрприз барихаар эрүүл мэндэд тустай Нөмөргөнө цэцгийг сонголоо. Харин цэцгийн баглаа чимэглэлийг Сарнай цэцгийн дэлгүүрийн бүсгүйчүүдэд даатгалаа.
BASALTWOOL чулуун хөвөнг дулаан тусгаарлагчаас гадна хүсний ногоо болон цэцэг ургуулах хиймэл хөрс болгон ашиглах боломжтой гэдгийг Л.Ариунболд захирал онцоллоо. Чулуун хөвөнгөөс гаргаж авсан хиймэл хөрс нь хүний биед хор нөлөөгүй, цэвэр байгалийн эко хөрс байж чаддаг юм байна.
ЗАЛУУСЫН СОНГОЛТ ЗӨВ БАЙДАГ
Л.Ариунболд: Миний хувьд ажил ихтэй завгүй байдаг болохоор эхнэртээ, бас ээждээ хүргэлтээр цэцэг илгээчихдэг. Гэхдээ яг ингэж өөрөө сонгож явуулж байгаагүй ээ /инээв/. Цэцэг баглааг мэргэжлийн хүмүүс өөрсдөө мэдээд боовол зүгээр байх. Залуусын сонголт зөв байдаг.
Гавьяат Л.Ариунболдын ээж Отгон. Хатагтай Отгонд хайрт хүүгээсээ гэнэтийн бэлэг авч, тэр дундаа нэвтрүүлгийн баг очсон нь үнэхээр гэнэтийн байж чаджээ.
Дашрамд дурьдахад Сарнай цэцгийн дэлгүүр нь байгуулагдаад удаагүй байгаа ч хэдийнээ өөрийн гэсэн үйлчлүүлэгч нартай олонд танигдсан хамт олон юм. Сарнай цэцэг хүргэлт нь https://roseshop.mn/-ээр 24 цагийн турш захиалга авч нийслэл болон хөдөө орон нутаг руу таны хүссэн газарт хүргэж үйлчилдгээрээ давуу талтай юм байна.
Ингээд компанийн уураг тархи болохын сацуу өөрөө тэргүүн шугамд гарч, биеэр үлгэрлэх арга барилтай Л.Ариунболд захирлын ажлын нэг өдөртэй танилцах дараагийн аялалаа эхлүүлхээр ХУД 3-р хороо Мишээл Мега Молл-г зорилоо.
Тэрээр, 2007 онд Монгол Базальт компаниа байгуулагсан цагаасаа Монгол улсын барилга, аж үйлдвэрийн салбарт цоо шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж магнайлж ирсэн, өдгөө 200 гаруй ажилтантай, улсын төсөвт багагүй хувь нэмэр оруулдаг татвар төлөгч.
BASALTWOOL show room (2021.03.25)
BASALTWOOL-ын үйлдвэрлэлд байгальд элбэг тохиолддог галт уулын гаралтай базальт чулууг ашигладаг.
BASALTWOOL материалын дулаан дамжуулалтын коэффициент нь өөрийнх нь ангилалын хувьд хамгийн сайнд нь (l=0,036-0,038 Вт/м0С) орно. Ийм дулаан дамжуулалтын коэффициенттай 5 см-ын зузаантай BASALTWOOL ЛАЙТ БАТТС материалын дулаан тусгаарлах чадвар инь 96 см зузаантай тоосгоны дулаан тусгаарлах чадвартай тэнцдэг байна. Энэ нь өвөл нь хүйтнээс, зун нь халуунаас хамгийн сайн тусгаарлаж өгдөг.
BASALTWOOL дуу тусгаарлагчийг Өргөө кино театр, IMAX, Зайсан Hill, Гэгээнтэн, Prime Cineplex гээд Монголын бүх кино театрууд ашиглаж байгаа , мөн тэдний Базальт чулууг Соёл Велнесс Төв болон монголын томоохон спа сауны газрууд ашигладаг гэдгийг Л.Ариунболд захирал бидэнд бас дурьдсан юм.
BASALTWOOL брэндийн дулаан тусгаарлагч нь хүнсний агууламжгүй тул зөвхөн хулгана төдийгүй хортон шавьж, микро биетүүд, шувуу үүрлэх боломжгүй
Энэ цагийн амжилттай байгаа бизнесмен гэдэг тодорхойлолт яахын аргагүй Ариунболд эрхмийг дагаж яваа. 90-ээд оны үеэс бизнесээ эхлүүлсэн түүний хувьд амжилттай яваагийн хамгийн чухал тулгуур нь яахын аргагүй инженер хүний ур ухаан байсан байх.
Тэрээр ЗХУ-н Свердловскийн Уралын Политехникийн Дээд сургуулийг Цахиурын эрдсийн ислийн хайлах хими технологийн Инженер мэргэжлээр төгссөн бөгөөд сургуулиа төгсөж ирээд цэргийн байгууллагад ажиллаж байжээ.
Цэргийн байгууллагад ажиллаж байхдаа гагнуурчин, токарьчин, сантехникч, шөнийн ээлжний харуул гээд олон ажлыг амжуулдаг байжээ. Өдөр нь инженер, шөнө нь харуул гээд хүнд хүчир ажлыг ажил биш өөрт үнэгүй олгогдож буй мэдлэг боловсрол гэж үзэн хийж байсан нь өнөөгийн өндөрлөгт хүргэсэн боловуу гэж дурьдсан юм.
Л.АРИУНБОЛД: Хүн технологи үйлдвэрлэлийн салбарт өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хамгийн хурдтай хөгжиж яваа Шинжлэх ухааны салбар бол “Үйлдвэрлэл технологийн салбар”. Хүн өөрийгөө инновацилаг байлгахын тулд өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой. Дандаа шинийг санаачилдаг байх хэрэгтэй. Үйлдвэрлэл технологийн өрсөлдөх салбар бол инноваци. Одоогийн залуучууд гайхамшигтай азтай байна. Гүүгл гэдэг үнэгүй багш гараад ирчихсэн. Интернет ашиглаад мэдлэг чадвараа хурдан сайжруулах боломжтой байна. Хурдацтай хөгжиж байгаа технологийн шинжлэх ухааны эрин үед хүн өдөрт дор хаяж 1-2 цагийг өрсөлдөгчөө судлах, өөрийгөө хөгжүүлэхэд зориулах ёстой. Манай компанийн хувьд ажилчиддаа хамгийн сүүлийн үеийн гар утас, дэвшилтэт технологи ашиглуулдаг. Тэгж байж тэр ажилтан цаг үеэс хоцрохгүй өөрийгөө хөгжүүлж, мэдээ мэдээллийг хурдан олохын сацуу өрсөлдөгчөө судалж чадна.
ДОКТОРУУД БҮТЭЭЛЭЭ СОЛИЛЦЛОО