Намуухан хөгжим, анхилам цэцэгсийн үнэр ханхалсан Сарнай цэцгийн дэлгүүрт ороход үнэхээр сайхан мэдрэмж төрж байсанг нуух юун.
Т. Далантай нь Монгол улсын аварга фермерч, Хүнсний технологич мэргэжилтэй, нийслэл хотын иргэдийг өдөр бүр шинэ өндгөөр хангаж буй Наш брэндийн өндөг буюу “Нионшель" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Нийгэмд тустай төсөл, гарааны бизнес, инновацид хөрөнгө оруулж буй түүний ажлын арга барилаас хуваалцъя.
Байршил: Монгол, Улаанбаатар хот Шувуун фабрик
Эрхэлдэг ажил: "Нионшэль" ХХК-ийн захирал
Сонгуульт ажил:
- "Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо"-ны Тэргүүлэгч
- Булган аймгийн Хутаг өндөр сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн
- "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн
- МҮХАТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Сошиал хуудас: Tudev Dalantai (Facebook)
“НАШ” брэндийг үүсгэн байгуулаад хэдэн жил болж байна. Анх компаниа байгуулсан түүхээсээ хуваалцаач?
2006 онд “Нионшэль” компаниа байгуулж байсан. Харин “НАШ” өндөгний аж ахуйг 2008 онд эхлүүлж, 2009 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх 5000 өндөглөгч тахиатай, хагас автомат тоноглолтой аж ахуйг байгуулж байлаа. Харин өнөөдөр 60 мянган шувууны хүчин чадалтай, өдөртөө 57-58 мянган ширхэг өндөг үйлдвэрлэдэг үйлдвэр болчихсон ажиллаж байна даа.
Баялаг бүтээгч төсөл хөтөлбөрт 2015 онд орж байсан. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд үйлдвэр маш хурдацтай томорсон байна. 6 жилийн хугацаанд өдөр бүр тасралтгүй хичээж ажиллаж байсан чинь яалт ч үгүй харагдаж байна.
Тэгэлгүй яахав. Баялаг бүтээгч нэвтрүүлэг орж байсан нь биднийг олон танигдахад багагүй тус болсон гэж би хувьдаа баярладаг. 6 жилийн өмнө Баялаг бүтээгч нэвтрүүлэгт орохдоо 90 мянган ширхэг өндөг үйлдвэрлэдэг хүчин чадалтай болно гэсэн зорилго тавьж байсан бол одоо харин үйлдвэрлэлээ нэмж, өдөртөө 150 мянган өндөг үйлдвэрлэх зорилт тавьж байгаа шүү /инээв/
ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Миний ажлын нөу-хау маш энгийн. Ерөөсөө л асуудлаа сайн судалж, системтэйгээр цэгцлэн, шийдлээ гаргаж хурдтай ажиллах. ХҮН ХИЙЖ БУЙ АЖИЛДАА СЭТГЭЛ ГАРГАХ ТУСАМ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭНЭ гэсэн хандлагыг өөртөө болон хүүхдүүддээ ямагт хэлдэг. Өндөглөгч тахиануудаа хамгийн сайхнаар арчилж тордох тусам тэд маань сайхан шим тэжээлтэй эрүүл өндөг гаргана. Энэ нь Монгол хүн бүрийн эрүүл мэндэд тустай сайхан зүйл шүү дээ. Энэ арга миний бүх амжилтын 100 хувьд нөлөөлсөн гэж боддог. Нэг хийсэн зүйлээ хоёр удаа давтах шаардлага гарвал аль болох “автоматжуулахыг” хичээнэ.
ӨНДӨГ АМТТАЙ БАЙДГИЙН ШАЛТГААН ИДЭЖ БУЙ ТЭЖЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ БАЙХ ?
Манай үйлдвэр европ стандартын, хамгийн чанартай тэжээлийг тахиандаа өгдөг. Хамгийн өндөр орцтой, найрлага сайтай тэжээлийг гаднаас оруулж ирдэг байсан. Коронавирус гарснаас хойш эх орондоо тэжээлээ үйлдвэрлүүлж байгаа. Манайхан эх орондоо үнэхээр сайн тэжээлийг хийж чадаж байна. Тийм учраас гадагшаа валютаа урсгаад байлгүй дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна даа.
ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хүнсний, тэр дундаа өндөгний аж ахуй гэдэг бусад салбарын үйл ажиллагааг бодвол хүний эрүүл мэндтэй шууд хамааралтай салбар. Ямар нэгэн чиг хандлагыг дагаж биш, сэтгэлээ шингээж, халамж, нөр их хөдөлмөр зарцуулж байж үр дүнгээ өгдөг учиртай. Энэ салбарт ажиллана гэдэг насаараа суралцаж, үхэн үхтлээ хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Тордох тусам үр дүнгээ өгдөг учраас хэдэн автомат технологи, төхөөрөмж авч тавьчихаад бизнес маань бат бэх болчихлоо гэж хэлэх боломжгүй. Бусдаас хойно унтаж, түрүүлж сэрж хөдөлмөрлөж байж л босдог бизнес дээ.
НАМАЙГ АВААД ШАР
ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Би өмнө нь 2015 онд “Чингис” бондын зээлэнд хамрагдсан юм. Тэр зээлээрээ 30 мянган шувууны байр бариад, үйлдвэрлэлээ явуулаад 2-3 жил болж байна. 2019 оны арванхоёрдугаар сард ЖДҮГ-аас 700 саяын зээл авсан. Тэр мөнгөөрөө 2021 онд ашиглалтад оруулах 30 мянган тахианы аж ахуйн байраа барьж байна. Уг нь 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч коронавирусийн улмаас ажил зогсчихсон. Тиймээс хойшлуулаад, 2021 ондоо багтаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй л ажиллаж байна. Засгийн газраас гаргасан Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдахаар ХААН банк дээр материалаа өгсөн хүлээж байна. Одоохондоо хариу ирүүлээгүй байгаа.
БУСДАД ШИДЭХ САНАА
Т.ДАЛАНТАЙ: Тахиа бол хамгийн эртэч, сэргэг амьтан. Тахиа шиг бүтээлч, хөдөлмөрч байгаарай. Хийж байгаа зүйлдээ л сэтгэл гаргадаг байхад амьдрал сайхан. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд түүртээд, юу чухал бас чухал биш гэдгийг мартчих гээд байдаг. Хүн хэзээ ч ямар ч орчинд байсан ажилсаг, тууштай л байх хэрэгтэй. Ямар ч ажилд шийдэл хайсан, бүтээлч хандлагатай байх хэрэгтэй. Чадвал мөрөөдөлдөө үнэнч байхыг хичээгээрэй.
ДҮГНЭЛТ
- Масс агентлагаас хэрэгжүүлсэн “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” /ЖДҮ-SME/ төслийн 1-р үе шат 2015 оны 1 сараас эхэлж 2020 оны 3 сард өндөрлөж Цар тахлын үед нэвртүүлэгээ түр зогсоосон билээ. Орон нутаг, нийслэлд 5-н жилийн хугацаанд амжилттай хэрэгжиллээ. 5 жил гэдэгнь ЖДҮ эрхлэгч багадаа 5 жил тасралтгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж зах зээлд гарч ирдэг хугацаа юм. /олон улсын туршлага /
- Энэ төслийн хүрээнд 1000 гаруй ЖДҮ нэвтрүүлэг, 400 гаруй зочны цаг, хэлэлцүүлэг, форум, мэдээ сурвалжлага бэлтгэж ард түмэндээ хүргэжээ. Олон ч баялаг бүтээгчдийг баярлуулж алдаршууллаа.
- Төслийн 2-р үе шат 2021.03.20 -ноос 2026.03.03 хүртэл 5 жил хэрэгжинэ. Яг энэ үеэр ЖДҮ-2 ихнаядын санхүүжилт давхцаж байгаад билэгшээж байна. Яагаад гэвэл баялаг бүтээгчдэд хамгийн эхэнд тулгамдсан асуудал нь САНХҮҮЖИЛТ - БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ байдаг. Уг төслийн хүрээнд энэ томоохон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
- “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” /ЖДҮ-SME/ нэврүүлэгээ удахгүй үзэгчиддээ хүргэнэ. 2 дахь төслийн онцлог нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч Ч.Даваабаяр өөрөө хөтөлж үүсгэн байгуулагч, захиралуудтай асуудал ,шийдэлээ ярилцаж, үндэсний үйлдвэрүүдээ эрчимтэй хөгжүүлэх талаархи саналаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” -гоороо дамжуулан төрд хүргэх юм.
- Япон,Солонгос,Хятад болон бусад ихэнхи хөгжингүй орнуудын туршлага нь: компаний захирлууд /ЖДҮ-SME/ 1. Санхүүгээ удирддаг 2. Ажилчидаа удирддаг 3. Өдөр тутмын үйл ажиллагаагаа удирддаг 4. Зорилго, зорилтоо тодорхойлдог учраас тэднийг илүү бодлогоор анхаарч дэмждэг байна.
НАШ брэндийн хамт олон Цар тахлын үед Засгийн Газраас олгох Банкны 3% ийн хүүтэй зээл авахаар хандсан гэсэн. Бүтэх болтугай
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР Ч.ДАВААБАЯР