Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, Ажлыг байрыг хадгалж үлдэхэд зориулах 2 их наядын төгрөгийн зээлийн журам батлагдаж шалгуур үзүүлэлтүүдийг тогтоосон. Тиймээс гурвалсан гэрээнд гарын үсэг зурснаар хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлнэ.
Энэхүү зээлд жижиг болон бичил бизнес эрхлэгчдийг шудрагаар хамруулах нь чухал байгааг бизнес эрхлэгчдийг төлөөлөлүүд хүсч байна
Учир нь ААН-үүдэд тавигдаж байгаа гол шалгуурын “2019 оны эцсийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл, Татварыг өргүй байх, Татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан байх. 2020 оны Нийгмийн даатгалын шимтгэлд татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх, Икс тайлан мэдүүлээгүй байх” гэсэн дараах үзүүлэлт нь өөрөө Ковидын хөл хорионд бүтэн жил гаруй зогсонги байдалтай байсан бичил болон Жижиг бизнес эрхлэгч нарт боломж олгохгүй байна.