“Дархан нэхий” ХХК-ийн үхрийн шир боловсруулах үйлдвэрийн ерөнхий менежер О.Батмөнхтэй ярилцлаа.
-Үйлдвэрийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
-Монгол Улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр “Дархан нэхий” ХХК 1972 оноос үйл ажиллагаа явуулж буй туршлагатай, том үйлдвэрийн нэг. Байгальд ээлтэй, хэмнэлттэй эко технологиудын ололтыг нэвтрүүлсэн. Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл явуулдаг. Бидний уриа “Дэвшлийг хэрэгжүүлэгч, ёс зүйг эрхэмлэгч, байгальд ээлтэй” компани юм. Харин энэхүү үйлдвэр маань үхрийн ширийг гүйцэд боловсруулаад гутал цүнхний зориулалттай арьсыг Монголдоо боловсруулж байгаа.
-Ямар шат, дамжлагаар үйлдвэрлэл явагддаг вэ. Хүчин чадлын хувьд?
-Манай үйлдвэр 21 аймгаас түүхий эдээ бэлтгэдэг. Түүхий эд хөдөө орон нутгаас бэлтгэгдэж ирээд чанарын хамгаалалт хийгдсэний дараа дараагийн дамжлагад шилждэг. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд Итали улс руу үхрийн ширээ экспортолж байна. Мөн 2014 оны 12-р сард Хятад улсаас өдөрт 1000 ширхэг арьс хатаах хүчин чадалтай агаарын хатаалга оруулж ирсэн.
Энэ хугацаанд Испани, Солонгос, Итали улсууд руу крастарьс экспортлох эхийг тавьж чадлаа.
-Үхрийн ширийг боловсруулахын тулд гол анхаарах зүйл нь юу вэ?
Хамгийн гол нь зориулалтаасаа шалтгаална. Жишээ нь эмэгтэй хүний гутлын арьсыг бэлтгэхэд 1.2-1.4 мм-ийн зузаантай боловсруулдаг. Харин өвлийн гутал бол арьсны зузаан нэмэгдээд явах жишээтэй. Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн гаргадаг. Мөн ажлын гутлын арьс бэлтгэхэд ус нэвтрүүлдэггүй тос тусгайлан хийж өгдөг.
-Гадаад харилцааны хувьд хэр дэвшилттэй ажиллаж байна?
-Монголын арьс ширний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо гүн боловсруулж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх УИХ, Засгийн газрын бодлогын хүрээнд 2013-2014 онуудад үхрийн ширийг Европын химийн материалаар, өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж, технологиор гүн боловсруулалт хийж байна. Энэ хугацаанд Испани, Солонгос, Итали улсууд руу крастарьс экспортлох эхийг тавьж чадлаа. Мөн дотоодын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чанар стандарт шаардлагад бүрэн нийцсэн гүн боловсруулсан ширийг нийлүүлж байна. Монголын томоохон үйлдвэрлэгчид болох “Мон-Орионт”, “Хос-Аз”, “Мон-Ланс”, “Брэнд гутал” зэрэг компани болон бусад жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мөн хөдөө орон нутгийн гутал үйлдвэрлэх цехүүдийн хэрэгцээт ширийг үйлдвэрлэн нийлүүлж байна. Экспортын хэмжээ 2013 онтой харьцуулахад 40 орчим хувиар нэмэгдсэн.
-Энэтхэг болон Испани улсын мэргэжилтнүүд танайд ажилладаг гэж дуулсан?
Энэтхэгт арьс ширний боловсруулах үйлдвэрт 28 жил ажилласан, өнгө заслын технологичоор 12 жил салбартаа ажилласан туршлагатай хүмүүс бий
-Тийм ээ. Испани улсын мэргэжлийн технологичийг нэг жилийн хугацаанд урьж, европ стандартад нийцсэн гутал, цүнхний арьсыг хэрхэн гүйцэд боловсруулах талаар судалсан байгаа. 2015 оны хувьд Энэтхэг улсаас хоёр технологич урьж ажиллуулж байна. Энэтхэгт арьс ширний боловсруулах үйлдвэрт 28 жил ажилласан, өнгө заслын технологичоор 12 жил салбартаа ажилласан туршлагатай хүмүүс бий.
-Танайх ер нь хичнээн ажилчинтай вэ?
-“Дархан нэхий” ХХК нийт 400 гаруй ажилчинтай. Үхрийн арьс шир боловсруулах үйлдвэрт маань нийт 45 орчим ажилтан ажиллаж байна.
-Арьс боловсруулах химийн материалаа хаанаас татдаг вэ?
-Дэлхийн химийн материалын нийт 40 хувийг үйлдвэрлэж байгаа хамгийн том үйлдвэрээс бид бүтээгдэхүүнээ татдаг. Энэ нь бид европ руу ямар нэгэн цензургүйгээр цүнх, гутал болоод арьс, ширээ гаргах боломжтой гэсэн үг юм. Харин нэг анхаарах зүйл бол малчдаас ирж буй түүхий эд эсгэлт ихтэй ирэх нь нэг асуудал болдог. Асуудалтай арьсанд чанар сайтай химийн материал ашиглаад ч нэмэргүй байдаг учраас энэ нь үхрийн арьсыг Европт гаргахад ганц саад болж байгаа зүйл юм. Тиймээс малчид маань малаа муулахдаа аль болох эсгэлт бага гаргаж, малынхаа арьсыг өвчиж өгч байвал бидэнд маш таатай байх болно.
Ярилцсанд баярлалаа.