• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-04-30 17:02:00
  • 1092
SHARE TWITTER

“Масс  агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд бүхий л салбарын төлөөллүүд гишүүнээр элсэж байгаа бөгөөд эх орондоо баялагийг бүтээж байгаа та бүхэнд тус холбооны үүд хаалга нээлттэй байгаа.

Өнөөдөр барилгын салбарт баялгийг бүтээж буй "Бүрэн цутгамал" ХХК "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүнээр элслээ.

"Бүрэн цутгамал" ХХК-ийн захирал Б.Батдэлгэр

-Компанийнхаа гүйцэтгэдэг ажлыг танилцуулахгүй юу?

-Би 1999-2007 оны хооронд БНСУ-д барилга угсралтын чиглэлээр ажилласан. 2007 онд эх орондоо ирээд "Бүрэн цутгамал" компанийг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд "Делта констракшн"-ны бүрэлдэхүүнд ажиллаж 1600 айлын орон сууц, 180 мянган мкв талбай бүхий орон сууцны барилга буюу 33 мянган мкв гарааш, 2000 гаруй мкв оффисын барилгын ажлын угсралтыг гүйцэтгэсэн. 

-Өнөөдөр "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд гишүүн боллоо. Ач холбогдлыг нь юу гэж дүгнэж байна вэ?

-Эх орондоо баялаг бүтээж ажиллаж байгаа бидэнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутагдалтай байсан. Харин энэ холбоо байгуулагдсанд дэмжиж, уг холбоонд элсэхийг хүсэж байсан. Энэ холбоонд өнөөдөр элссэнээр баялаг бүтээгч хүмүүстэйгээ хамтдаа эх орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулна гэж итгэж байна. 

-"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрийн тухай өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-Баялаг бүтээж байгаа хүмүүсийг сурталчилж, таниулж чадсан том төсөл хөтөлбөр гэж боддог. Монгол орны өнцөг булан бүрт баялгийг бүтээж буй хүмүүст хүрч чадсан. Манай улс импортоос хараат бус болж экспортын орон болох цаг болсон гэж бодож байна. 

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • холбоо
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?