Хүнсний ууган манлай үйлдвэр АПУ ХК нь 1924 онд анх байгуулагдаж Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн 90 жилийн түүхийг бичилцсэн юм. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл энэ удаа тус компанийн Дээж сүүний үйлдвэрийг онцоллоо.
"АПУ" ХК-ийн ҮҮА эрхэлсэн захирал Г.Энхбилэг
-Монголын хүнсний ууган үйлдвэрийн түүхийг товч танилцуулаач?
-1924 онд Ардын намын төв хорооны тэргүүлэгчдийн тавдугаар Их хурал, Ардын засгийн долоодугаар их хурлаас баталсан “Архины онц эрхийг улсын санд авах тухай” шийдвэр харьяат улсад аливаа уух зүйлсыг өөрсдөө дотооддоо боловсруулан үйлвэрлэх онц эрхийг улсын санд олгож Идэш тэжээлийн трестийн Архин завод нэртэйгээр 19 ажилтантайгаар одоогийн АПУ ХК-ийн үндэс суурийг тавьж байсан байна. Ийнхүү “Архи завод”, “Архи пивоны завод”, Архи пивоны комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж иржээ. Өдгөө архи, пиво, ус, ундааныхаа төрлийг олшруулан сайжруулахаас гадна шинээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулж эхлээд байна. 2012-2014 оны хооронд шинэ пивоны үйлдвэр байгуулан хүчин чадлаа нэмсэн бол мөн шинээр сүүний үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан. Мөн ложистик зардлыг бууруулахын тулд монголдоо анх удаа бүрэн автомат агуулахыг ашиглалтанд оруулан амжилттай ажиллаж байна.
-Сүүний үйлдвэр ямар хүчин чадалтай, хэчнээн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?
-АПУ компанийн сүүний үйлдвэр нь жилд 45 сая литр буюу Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэр юм. Сүүний үйлдвэр нь Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгуудаар сүү цуглуулах 12 цэгийг байршуулж, 340 орчим малчид фермерүүдээр өдөрт 60-80 тонн шингэн сүүг хүлээн авч фермийн аж ахуйнуудтай байнгын хамтын ажиллагаа тогтоож, улмаар фермийн үнээний сүүг үйлдвэрлэлдээ ашиглаж бүтэгдэхүүнээ цэвэр үнээний сүүгээр үйлдвэрлэдэг. Одоогоор Сайн, Маамуу, Цэвэр сүү, Дээж сүү гэсэн 21 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байна.
-Дээж сүүний онцлог юу бол?
АПУ компани үргэлж шинэ техник технологи шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлдгээрээ аль хэдийнээ хэрэглэгчдийн найдвартай түнш болсон. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн аравдугаар сарын 1-нд "ДЭЭЖ" брэндийн бүтээгдэхүүнээ худалдаанд гарган хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ. Дээж брэндийн онцлог нь Орчин үеийн дэвшилтэт технологийг цагаан идээ бэлтгэх уламжлалт аргатай хослуулан үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм. АПУ ХК-ийн сүүний шинэхэн үйлдвэр ашиглалтанд орсноор ,Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт томоохон ахиц гарсан үйл явдал болсон. Манайх бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээндээ нийт 1800 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Тэгвэл энэхүү шинэ сүүний үйлдвэртээ нэмж 100 орчим хүнийг найдвартай, эрүүл,аюулгүй ажлын байртай болголоо.
-Тоног төхөөрөмжөө хаанаас авчирсан бэ?
Сүүний үйлдвэр нь ХБНГУ-ын GEA компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Өдөрт 150тн сүү боловсруулах хүчин чадалтай. Тетрапак нь 0,75л, 1л-ийн савалгаатай цагт 6000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ecolean 1 шугам нь 0,45, 0,9л-ийн савалгаатай цагт 2900 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн Ecolean 4 шугам нь /0,2 , 0,25л, 0,35л –ийн савалгаатай сүүг цагт 8000 ширхэгийг тус тус үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Тавигдах утас: 91156611, 76762222