Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон сумдад зохион байгуулж буй уулзалт зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Төгрөг суманд амжилттай боллоо. Уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаяр, Тамгын газрын дарга Д.Нарбадам, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Төгрөг сумын салбар хорооны дарга болон сумын 700 гаруй иргэн, баялаг бүтээгч иргэд оролцлоо.
Төгрөг сумын салбар хорооны дарга болон сумын 700 гаруй иргэн, баялаг бүтээгч иргэд оролцлоо.
Борлуулалт, орлого нь нэмэгдэн зэргэлдээх сум төдийгүй аймгаас захиалга ирсэнд иргэд талархалтай байв.
Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийг бүтэн тойрч Баялаг бүтээгч сэтгүүлийн тусгай дугаар гаргасан юм. Хийж бүтээсэн зүйлийг нь олны хүртээл болгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, сэтгүүл гаргасанд Төгрөг сумынхан талархаж байв. Уулзалт зөвлөгөөний үеэр иргэд Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөлд хамрагдаад ямар үр дүн гарсан талаар ярьсан юм. Борлуулалт, орлого нь нэмэгдэн зэргэлдээх сум төдийгүй аймгаас захиалга ирсэнд иргэд талархалтай байв.
Монгол Улсын баатар Л.Аюушийн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Төгрөг сум арвин түүхтэй. Тус сумаас Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушаас гадна эрдэмтэн доктор Г.Лувсан, гавьяат хуульч Б.Раапэл, гавьяат нэгдэлчин, Улсын аварга малчин С.Пунцаг, гавьяат багш Д.Рэнцэн Улсын аварга тээвэрчин О.Цэгмид зэрэг олон алдартнууд төрөн гарсан аж. Дуурсах алдраа гайхуулсан олон арван сайчуулаас гадна Төгрөг сум арвин их түүх дурсгалтай нутаг юм.
Өвөрхангай аймгийн Төгрөг сум Үйзэнвангийн хошууны урд хэсэгт Зэгстий уулын хойд энгэрт Сайн төгрөг гэдэг газар 1924 онд байгуулагдсан ба 1939 оны намар Сайнтөгрөгөөс нүүж, одоогийн байгаа Хоолт гэдэг газар төвлөрөн суурьшжээ. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр аймагтаа хоёрт ордог бөгөөд Засаг захиргааны анхан шатны таван нэгжтэй, төсвийн таван байгууллага, есөн аж ахуйн нэгж, ТББ-ууд үйл ажиллагаа явуулдаг. Төгрөг сум нь 797 өрх, 2712 хүн амтай, мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Өвөрхангай аймгийн Төгрөг суманд амжилттай зохион байгуулаад Гучин-Ус сумыг зорилоо. Бид тухайн суманд болсон үйл явдлыг шуурхай мэдээлэх болно.